Оросын U17 шигшээ багуудад тавьж буй хязгаарлалтуудыг зөөлрүүлнэ
1 сарын 24. 17:490

Оросын хөл бөмбөгийн залуучуудын шигшээ багуудыг олон улсын тэмцээнд оролцоход тавьж буй хориг хязгаарлалтуудыг зөөлрүүлэх бодолтой байгаагаа УЕФА-гийн Ерөнхийлөгч Александер Чеферин илэрхийллээ.

Их Британийн The Telegraph сонинд бичсэнээр, Украинд цэргийн тусгай ажиллагаа явагдаж буй энэ үед Оросын хөл бөмбөгийн багууд, шигшээ багуудыг бүгдийг нь тэмцээнд оролцуулах тухай ярих боломжгүй ажээ. Чефериний ярьснаар бол, хоригийг зөөлрүүлэх нь Оросын хүүхэд залуучуудыг барууны гэсэн бүхнийг үзэн яддаг болгож тархийг нь угаахгүйн тулд, ямар ч буруугүй тэднийг шийтгэхгүйн тулд хийж буй алхам ажээ.

2023 оны 9 дүгээр сарын 26-нд УЕФА-гийн Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Оросын 17-гоос доош насны залуучуудын эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг тус холбооноос зохион байгуулж буй тэмцээнүүдэд оролцуулах шийдвэр гаргасан юм. Гэхдээ эдгээр баг оролцсон тоглолтуудын үеэр Оросын далбааг мандуулахгүй, сүлд дууллыг эгшиглүүлэхгүй, үндэсний шигшээ багийн хувцсыг өмсөж болохгүй ба тоглолтууд өөр улсын талбайд болох ёстой.

Харин Оросын бусад бүх баг, шигшээ багууд албан ёсны тэмцээнүүдэд оролцохыг хориглосон хэвээр байна. Ийм учраас Оросын хөл бөмбөгийн холбоо сүүлийн хоёр жилийн хугацаанд Азийн хөл бөмбөгийн холбоо руу шилжих боломжийг судалж байгаа юм.


Эх сурвалж: Спорт Россия /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47