Цалингийнхаа 20 хувийг эх орондоо илгээж байхыг М.Салахт уриалжээ
2 сарын 2. 16:030

Хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч, “Ливерпүүл” багийн довтлогч Мохаммед Салах цалингийнхаа 20 хувийг эх орон руугаа шилжүүлж байх нь зүйтэй гэсэн саналыг Египетийн Либерал намын дарга Абдель Санад Ямама дэвшүүлжээ.

2023 онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан тэрбээр парламентад сонгогдсон өөрийн намын гишүүдэд хандан “гадаадад амьдардаг египетчүүд сар тутмын орлогынхоо 20 хувийг Египетийн банкуудад шилжүүлж байхыг үүрэгдсэн” хуулийн төсөл боловсруулахыг даалгажээ.

Египетийн фунтын ханш унаж буй энэ үед ийм арга хэмжээ авах нь зайлшгүй чухал гэдгийг тэрбээр онцлохдоо Салахын нэрийг дурдсан байна. Гадаадад амьдардаг египетчүүдээс илгээсэн долларыг египет фунтад шилжүүлээд гэр бүлийнхэнд нь өгнө гэдгийг хуульд тусгах ажээ. Энэ нь гадаадад ажилладаг жирийн залуугаас эхлээд хөл бөмбөгийн од Мохаммед Салахт ч хамаатай болохыг А.С.Ямама дурджээ.

Ливерпүүлд тоглож буй М.Салах 2017 оноос эхлэн жил бүр 23 сая орчим долларын орлого олж байгаа аж. Тэрбээр энэ улиралд тус багийн бүрэлдэхүүнд 27 тоглолтонд оролцохдоо 18 гоол оруулж, 9 оновчтой дамжуулалт хийсэн байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд египетийн фунтын ханш эрс суларснаар тус улс валютын нөөцийн хомсдолд ороод байгаа юм. Төв банкнаас тогтоосон албан ханш 31 фунт/доллар байгаа хэдий ч хар зах дээр 70 фунтад хүрээд байна.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35