Неймар Америкийн цомын тэмцээнийг өнжинө
2023, 12 сарын 20. 16:420

“Аль-Хилал” багийн довтлогч Неймар 2024 оны Америкийн цомын тэмцээн эхлэхээс өмнө сэргэлт авч амжихгүй гэж Бразилын шигшээ багийн эмч Родриго Ласмар мэдэгдлээ.

Ингэснээр 31 настай хөл бөмбөгийн од АНУ-д ирэх оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 14-нд болох цомын тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

Одоогоор цаг эрт байгаа учраас Неймар нөхөн сэргээх курс эмчилгээгээ түргэсгэх гэж яарах шаардлагагүй. Тэрбээр 2024 оны 8 дугаар сард Европын хөл бөмбөгийн улирал эхлэх үед багтаа эргэж ирнэ хэмээн бид найдаж байгаа” гэж Ласмар ярилаа.

Неймар 10 дугаар сарын 17-нд 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Уругвайн багтай Монтевидео хотод (0:2) тоглох үеэрээ хүнд бэртэл авч, дамнуургаар зөөлгөн талбайг орхижээ. Түүнд "хэрээс хэлбэрийн холбоос ба өвдөгний үений мөгөөрсөн жийрэг гэмтсэн" гэх онош тавьсан бөгөөд өвдөгний мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд наад зах нь найман сарын хугацаа шаардлагатай болсон байна.

Неймар наймдугаар сард Францын “Парис Сен-Жермен” багаас 90 сая еврогоор Саудын Арабын “Аль-Хилал” клубт шилжин ирсэн бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд таван тоглолтод оролцохдоо нэг гоол оруулж, гурван оновчтой дамжуулалт өгчээ.

Тэрбээр дэлхийн хөл бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн үнэ цэнтэй тамирчин бөгөөд Испанийн “Барселона” клубээс “Парис Сен-Жермен”-д 222 сая еврогоор шилжин очиж байв. Түүнчлэн Бразилын шигшээ багийн түүхэн дэх шилдэг довтлогч бөгөөд 128 тоглолтод оролцохдоо 79 гоол оруулжээ.


Эх сурвалж: Спорт.ру /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35