Мона Лизагийн хөрөг байгаль хамгаалагчдын бай болов
1 сарын 29. 14:300

Байгаль хамгаалах хөдөлгөөний хоёр идэвхтэн Италийн нэрт зураач Леонардо да Винчигийн алдартай бүтээл болох Мона Лизагийн хөрөг зургийн шилэн хорго руу улбар шар өнгийн шөл цацжээ.

Гэхдээ үүний улмаас уг гайхамшигт бүтээл ямар нэгэн байдлаар гэмтээгүй тухай Францын хэвлэлүүдэд бичсэн байна. AFP агентлагийн мэдээлснээр, уг хэрэг явдал ням гарагт Парисын Луврын музейд болжээ.

Хоёр эмэгтэй шилэн хамгаалалт бүхий зураг руу удаа дараа шингэн зүйл цацаж байгаа нь дүрс бичлэгээс харагдах бөгөөд тэд “урлаг эсвэл эрүүл хүнс хоёрын аль нь чухал вэ? хэмээн хашхирч "хөдөө аж ахуйн салбар өвчинд нэрвэгдээд байна” гэж хэлсэн байна.

Дэлхийд алдартай урлагийн бүтээлүүдийг сүйтгэх гэсэн оролдлого үе үе гардаг. Тухайлбал, 2022 оны тавдугаар сард нэгэн этгээд мөн Луврын музей дэх Мона Лизагийн хөрөг рүү бялуу шидэж байсан удаатай.

Мөн тухайн оны 10 дугаар сард Лондон хотын Үндэсний галерейд Ван Гогийн “Наранцэцэг” нэртэй уран бүтээл рүү хоёр жагсагч улаан лоолийн шөл цацаж байв.

Түүнчлэн мөн сарын сүүлчээр хоёр идэвхтэн Германы зүүн нутгийн Потсдам хотын Барберини музейд Клод Монегийн “Haystacks” гэдэг зураг руу төмсний нухаш шидэж байжээ.

Урлагийн бүтээлүүдийг бат бөх шилээр хамгаалсан байдаг тул сүйдэх аюул холуур өнгөрдөг байна.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
02024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49