АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ
4 сарын 18. 10:480

Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй хамгийн их хэмжээний хур тунадас оржээ.

Тус улсын цаг уурын үндэсний төвөөс мэдээлснээр, Абу-Даби эмиртээс зүүн зүгт орших Эль-Айн хотод 24 цаг хүрэхгүй хугацаанд 254.8 мм хур тунадас унасан байна. Энэ хотод АНЭУ-ын цаг уурын гол станц байрладаг ажээ. "Тус улс цаг уурын түүхэн дэх онцгой үйл явдлын гэрч боллоо" гэж X хуудсанд нийтэлсэн мэдээлэлд онцолсон байна.

АНЭУ-д дөрөвдүгээр сарын 15-ны оройноос хойш ширүүн бороо үргэлжлэн орсны улмаас зарим хотод үер буужээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын 17 хуваарьт нислэгийг цуцалсан байна. Мөн хэд хэдэн хотод олон нийтийн газруудаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим чиглэлд хөлөг онгоц ба автобусны хөдөлгөөнийг түр зогсоожээ.

Онцгой байдлын улмаас АНЭУ-ын хөл бөмбөгийн холбоо дөрөвдүгээр сарын 16-нд болох байсан бүх тоглолтыг хойшлуулсан байна.

Аль-Айн хотын Аль-Куа дүүрэгт хөрсний нуралт үүссэний улмаас зам сүйдэж, асар том нүх үүсжээ. Эрх баригчид энэ лхагва гарагт буюу өнөөдөр дэгдэж болзошгүй байгаа хар салхи намжих хүртэл онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг ард иргэдэд уриалсан байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26