Украины арми Оросын эрчим хүчний байгууламжид дахин цохилт өгчээ
1 сарын 25. 23:060

Орост хүчээр нэгтгэсэн Крымын хойгийн ойролцоох эрчим хүчний байгууламж руу Украины арми агаараас цохилт өгсөн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Тус мэдээнд дурдсанаар Украины арми өнгөрсөн шөнө Оросын өмнөд хэсгийн Туапсе хотын газрын тос боловсруулах үйлдвэрийг нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр бөмбөгджээ.

Украины цэргийн албан тушаалтан “Бид дайсны хувьд чухал байгууламж руу цохилт өгч газрын тос боловсруулахад зориулагдсан вакуум нэрэх төхөөрөмжийг устгасан” гэж тайлбарлав.

Украины тал өнгөрөгч 18-ны өдөр баруун хойд Ленинград муж дахь газрын тосны терминал, 19-нд Оросын баруун бүсийн Брянск дахь газрын тосны агуулах руу дайрах зэргээр Оросын эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн агаарын цохилтын давтамжаа нэмэгдүүлэх болжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35