Их далайг хамгаалах гэрээг Палау улс хамгийн түрүүнд соёрхон баталлаа
1 сарын 24. 17:210

Палау улс Дэлхийн далай тэнгисийг хамгаалах НҮБ-ын түүхэн гэрээг соёрхон баталсан анхны улс болж түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.

НҮБ-ын гишүүн орнууд 15 гаруй жилийн турш хэлэлцсэний эцэст өнгөрсөн оны зургаадугаар сард Дэлхийн их далайг хамгаалах тухай гэрээг /High Seas Treaty/ баталсан билээ. Энэхүү гэрээ нь 60 улс соёрхон баталснаас хойш 120 хоногийн дараа хүчин төгөлдөр болох ёстой бөгөөд уг гэрээг 2025 он гэхэд дээрх тооны улс батална гэж байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтнүүд найдаж байна.

НҮБ-ын цахим хуудсанд мэдээлснээр, Номхон далайн арлын жижиг улс болох Палау уг гэрээг даваа гарагт соёрхон баталжээ.

Их далай гэдэг нь улс орнуудын эдийн засгийн онцгой бүсээс гадна буюу эргийн шугамаас цааш 370 км-ийн зайнаас эхлэх далайн бүс бөгөөд манай гаргийн гадаргуугийн тэн хагас орчмыг эзэлдэг. Гэтэл байгаль орчныг хамгаалах аливаа хэлэлцүүлгийн явцад тус бүс хамгаалах асуудлыг орхигдуулсаар иржээ.

Олон улсын усан бүсэд далайн тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох боломж бүрдэж байгаа нь гэрээний гол ач холбогдол бөгөөд одоогоор тус бүсийн ердөө 1 орчим хувь нь хамгаалалтанд байгаа ажээ.

Их далайн холбооны тэргүүн Ребекка Хаббард хэлэхдээ, Палау улсын эрх баригчид “далай тэнгисийн байдлыг нөхөн сэргээхийн төлөөх улс үндэстнийхээ үүрэг амлалтыг харууллаа, ингэснээр дэлхий даяарх олон тэрбум хүнийг тэтгэх, уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн муу үр дагавраас хамгаалах нөхцөл бүрдэнэ” гэлээ.

Энэхүү гэрээ нь 2022 онд Монреальд байгуулсан биологийн олон янз байдлын тухай тусдаа түүхэн хэлэлцээрийн хүрээнд засгийн газруудын хооронд тохиролцсоны дагуу 2030 он гэхэд дэлхийн их далайн эзлэх талбайн 30 хувийг хамгаалалтад авахад чухал ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35