Хамгийн урт хугацаанд ажилласан, хамгийн хүчирхэг улс төрийн зүтгэлтнүүдийн нэг болох Митч Макконнелл ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн болон Конгрессын сонгуулийн дараа удирдах албан тушаалаасаа бууна гэдгээ лхагва гарагт мэдэгдлээ.
Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын /БНН/ бүлгийн дарга тэрбээр түүхэнд Сенатын бүлгийн даргын албыг хамгийн удаан хашсан хүн бөгөөд бүгд найрамдахчууд олонх байх үед Конгрессын дээд танхимын дарга, Ардчилсан намынхан хяналтаа тогтоогоод байх үед БНН-ын бүлгийн даргаар 17 жил ажиллажээ. Албан тушаалаасаа буух цаг ойртож буйг мэдэрч байгаа гэдгээ тэрбээр хамтран зүтгэгчиддээ хэлсэн байна.
“Өнгөрсөн долоо хоногт миний бие 82 нас хүрсэн. Миний оруулж чадах хувь нэмэр бодож байгаагаас минь илүү ойрхон дуусаж байна. Дараагийн үеийн удирдагчдад халаагаа өгөх цаг болжээ. Хүний амьдралын хамгийн дутуу үнэлэгддэг мөн чанар бол амьдралынхаа дараагийн шатанд шилжих цаг нэгэнт болсныг мэдрэх явдал юм” гэж МакКоннелл хэлээд, 2027 оны нэгдүгээр сард дуусгавар болох ёстой албан тушаалаасаа буухаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/