Японд газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
1 сарын 9. 15:040

Японы төв нутагт шинэ оны эхний өдөр болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 180-д хүрчээ.

Ишикава мужийн холбогдох албаныхны мэдээлснээр, 120 гаруй хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд байгалийн гамшигт нэрвэгдсэн хэдэн арван мянган хүн одоог хүртэл амаргүй нөхцөл байдалд байна.

Эрлийн багийнхан газар хөдлөлтийн голомтын ойролцоох Важима хотыг самнах ажлыг үргэлжлүүлсээр байна. Тус хотод гамшгийн үеэр дэгдсэн түймрийн улмаас 200 гаруй байшин барилга шатжээ. Мягмар гаргаас эхлэн цагдаа нар дөрвөн өдрийн эрчимтэй эрэл хайгуул хийхээр төлөвлөж байна.

Важима дахь хоргодох байранд байрлаж буй хүмүүст ундны ус хүрэлцэхгүй байгаа талаар уг хоргодох байран дахь сайн дурын ажилтан Ямашита Канако мэдээлээд, хүмүүс суултуурын усаа татахын тулд булгийн ус буцалгах юм уу голоос хувингаар ус авчирч байна гэжээ.

Сэргээн босгох ажил үргэлжилж байгаа энэ үед байгалийн гамшигт үзэгдэл нь бүс нутгийн загас агнуурын салбарт удаан хугацаагаар нөлөөлж болзошгүйг холбогдох судалгаа харуулжээ. Японы Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамнаас мэдээлснээр, загас агнуурын 120 гаруй завь голчлон Сүзү хотын орчимд хөмөрч живсэн байна.

Шинэ оны эхний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш долоо гаруй хоног өнгөрч байгаа боловч ард иргэдэд сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг Японы Цаг уурын агентлаг анхааруулсаар байна. Тус агентлаг ирэх сард Японы газар хөдлөлтийн 0-7 хүртэлх шатлалаар тав болон түүнээс дээш түвшний хүчтэй газар хөдлөлт болж болзошгүйг сэрэмжлүүллээ.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35