Академийн шагнал гардуулах ёслолын наадмыг үзэгчдийн тоо нэмэгджээ
3 сарын 12. 12:380

Өнгөрсөн ням гарагт болсон “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг телевизээр үзсэн үзэгчдийн тоо сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ.

Тодруулбал, кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй уг шагналыг гардуулах ёслолыг шууд дамжуулсан Эй-Би-Си телевизээр дунджаар 19.5 сая хүн үзсэн байна. Энэ нь 2023 онд 18.8 сая хүн үзэж байсантай харьцуулахад 4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Анхны атомын бөмбөгийг бүтээж буй үеийн үйл явдлын талаар өгүүлэх “Оппенхеймер” кино энэ удаагийн наадмын дээд шагналыг хүртсэнээс гадна зургаан төрөлд шалгарсан юм.

“Оскар”-ын шагнал гардуулах ёслол нь олон нийтийн сүлжээнд мөн ням гаргийн оройны шилдэг хөтөлбөр болж, 28.5 сая хүний анхаарлыг татсан нь өнгөрсөн оныхоос 4 хувиар илүү байлаа гэж Эй-Би-Си телевиз мэдээлжээ.

Мөн "#Oscars" хэмээх хэштег буюу түлхүүр үг нь нийт нэвтрүүлгийн туршид АНУ-д X сүлжээнд хамгийн их сонирхол татсан сэдэв байсан бөгөөд ням гарагт дэлхий даяар Х сүлжээнд хамгийн их ашиглагдсан хэштег болсон гэж тус олон нийтийн сүлжээнээс мэдээлсэн байна.

Америкийн комедиан Жимми Киммел эргэн хөтлөн явуулсан ёслол ерөнхийдөө эерэг үнэлгээ авчээ. Түүнчлэн ёслолын ажиллагаа ердийнхөөс нэг цагийн өмнө эхэлсэн нь олон үзэгчийг татах зорилготой байжээ. Сүүлийн жилүүдэд үзэгчид телевизээс илүүтэй стриминг үйлчилгээ, олон нийтийн сүлжээг илүүд үзэх болсонтой холбоотойгоор шагнал гардуулах ёслолын үзэгчдийн тоо цөөрөх болсон юм.

1998 онд “Титаник” кино гол шагналуудыг хүртэж байсан ёслол хамгийн олон үзэгчтэй “Оскар”-ын наадмаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед шагнал гардуулах ёслолыг 57 сая гаруй хүн телевизээр үзэж байжээ. Харин 2021 онд буюу “COVID-19” цар тахлын үед “Оскар”-ын үзэгчдийн тоо түүхэн доод үзүүлэлтэд /10.5 сая үзэгч/ хүрч байв.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41