"Ханэда" нисэх буудлын хөөрөх буух зурвасыг нээжээ
1 сарын 8. 13:100

Токио хотын "Ханэда" нисэх онгоцны буудлын хөөрөх буух зурвасыг өнөөдөр нээжээ. Уг зурвасыг Japan Airlines компанийн нисэх онгоц Японы эргийн хамгаалалтын нисэх онгоцтой мөргөлдсөний улмаас түр хаагаад байсан юм.

Нэгдүгээр сарын 2-нд болсон ослын дараа Японы хамгийн их ачаалалтайд тооцогддог уг нисэх онгоцны буудлын дөрвөн зурвасын нэг болох C зурвасыг түр хааснаар 1200 гаруй нислэг цуцлагдаж, улмаар шинэ жилийн баярын үеэр 200 мянга гаруй зорчигчийн аяллын төлөвлөгөөнд нөлөөлжээ.

Тэгвэл зорчигч тээврийн онгоцны үлдэгдлийг зайлуулж, засварын ажлыг хийсний дараа хөөрөх зурвасыг дахин нээлээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргийн орой гарсан осол нь Токиогийн төв рүү нэвтрэх гадаадад аялагчдад зориулсан гол гарц болох Ханэда буудлын дөрвөн зурвасыг түр хугацаагаар хаахад хүргэсэн бөгөөд бусад гурван зурвасыг тухайн шөнөдөө нээсэн байна.

Эргийн хамгаалалтын "Bombardier DHC8-300" онгоцонд сууж явсан зургаан хүний тав нь ослын улмаас амиа алдсан бол "JAL Airbus A350" онгоцонд сууж явсан 379 хүнийг онгоцноос эсэн мэнд буулгаж чадсан билээ.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35