Ухаалаг бугуйн цагныхаа зарим загварын худалдааг Apple зогсооно
2023, 12 сарын 19. 16:520

Патентын эрхийн зөрчил илэрсний дараа Apple компани ухаалаг бугуйн цагныхаа хамгийн сүүлийн үеийн загваруудыг АНУ-д худалдаалахаа түр зогсоохоор болжээ.

Хүний биеийн цусан дахь хүчилтөрөгч хэмжигч нь маргаан дагуулаад байгаа уг цагны худалдаа, импортыг хориглох шийдвэр 12 дугаар сарын 26-наас хэрэгжиж эхлэх ажээ.

Энэ асуудал нь Калифорнид төвтэй эмнэлгийн хэрэгслийн “Маsiмо” компанийн үүсгэсэн маргаанаас үүдэлтэй бөгөөд тус компани нь Apple компанийг цусан дахь хүчилтөрөгчийг хэмжих технологийг нь хулгайлсан гэж буруутгасан байна.

Series 9, Ultra 2 зэрэг Apple-ын ухаалаг цагны ихэнх загвар 2020 оноос ийм функцтэй болсон бол SE загварт нь байхгүй байна.

АНУ-ын Олон улсын худалдааны комисс Apple компанийг зарим патентын эрхийг зөрчсөн гэж үзэж, тодорхой бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргаснаа 10 дугаар сард мэдэгджээ.

Apple энэ шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа хэдий ч 12 дугаар сарын 21-нд АНУ дахь өөрийн цахим хуудас болон тус улсын дэлгүүрүүдээр “Series 9”, “Ultra 2” загварын буйгуйн цагнуудыг зарахгүй гэж мэдэгджээ. Бусад улс орны борлуулалтад дээрх шийдвэр нөлөөлөхгүй.

Дээрх мэдэгдлийн дараа “Apple”-ийн хувьцаа нэг гаруй хувиар унасан ч баярын өдрүүдийн борлуулалтад нөлөөлөхгүй гэж шинжээчэд үзэж байна.

Есдүгээр сарын 30-ны өдөр дууссан 12 сарын байдлаар, бугуйн цаг болон бусад өмсөж зүүж хэрэглэдэг төхөөрөмжийн борлуулалт 40 тэрбум орчим доллар буюу “Apple”-ийн нийт борлуулалтын 10 орчим хувийг эзэлж байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48