Европын холбоо ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгийг Украины сэргээн босголтод зарцуулах төлөвлөгөөг албан ёсоор хэлэлцэнэ
2023, 12 сарын 14. 9:570

Европын холбооны зүгээс бүс нутаг дахь ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгийг Украины сэргээн босголтыг санхүүжүүлэхэд зарцуулах асуудлыг албан ёсоор хэлэлцэж эхэлжээ.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Европын комисс бүс нутаг дахь санхүүгийн байгууллагуудын битүүмжилсэн ОХУ-ын хөрөнгөөс олсон орлогыг Украиныг сэргээн босгоход зарцуулах тохиролцоонд хүрч чадсан болохыг онцлов.

Уг асуудлын хүрээнд 2023-2027 оны хооронд Украинд жил бүр 3 тэрбум евро буюу нийт 15 тэрбум евро олгох боломжтой хэмээн мэдээлсэн байна.

Барууны орнууд, тэр дундаа Европын холбоо нь өнгөрсөн оны хоёрдугаар сард Орос Украинд халдан түрэмгийлснээс хойш тус улсын эсрэг хориг арга хэмжээг идэвхийлэн авч хэрэгжүүлсний хүрээнд ОХУ-ын төв банкны гадны банкнуудад байршуулсан гадаад валютын нөөц зэрэг нэлээд их хэмжээний хөрөнгийг битүүмжилсэн юм.

Европын холбооны улсууд дахь ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгийн хэмжээ 210 тэрбум еврогоор хэмжигдэж буй бөгөөд үүнээс 180 тэрбум евро нь Бельгийн Брюссель хотод төвтэй олон улсын хадгаламж, төлбөр тооцооны байгууллага болох Euroclear-д хадгалагдаж байгаа аж.

Европын холбооны төлөвлөж буйгаар хүү, ногдол ашиг гэх мэт уг битүүмжилсэн хөрөнгөөс олсон орлогыг Украины сэргээн босголтыг санхүүжүүлэхэд зарцуулах юм.

Мөн өдөр хийсэн тохиролцоонд тусгаснаар ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгийг эзэмшиж буй бүс нутгийн санхүүгийн байгууллагууд орлогыг тусгай зориулалтын дансанд байршуулах ёстой бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хоригложээ.

Гэвч Европын парламент болон тус холбооны 27 гишүүн орон дуу нэгтэйгээр батласнаар энэхүү төлөвлөгөө албан ёсоор хэрэгжих юм.

Сүүлийн хэдэн сарын турш Европын холбоо бүс нутаг дахь ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгийг Украины сэргээн босголтод зарцуулах төлөвлөгөөг албан ёсоор хэлэлцэхээр санал оруулж ирсэн ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсаар байсан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01