БНХАУ: Энэ удаад Тайваниас манго импортлохыг хориглох шийдвэр гаргажээ
2023, 8 сарын 22. 14:560

Хятад улс Тайванаас манго импортлохыг хориглох шийдвэр гаргажээ.

Хятадын Гаалийн ерөнхий газар 21-ний өдөр Тайваниас импортолж буй манго жимснээс хорио цээрийн аюултай бичил биет илэрсэн тухай мэдээлж, мөн өдрөөс эхлэн Тайванаас манго импортлохоо зогсоох шийдвэр гаргасан байна. Түүнчлэн ургамлын хорио цээрийн удирдлагын тогтолцоогоо сайжруулахыг Тайванийн талаас хүсчээ.

Хятадын Төрийн Зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Фэнлянь Жу “Эдгээр хортой бичил биетүүд тархсан тохиолдолд эх газрын Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экологийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Импортыг хориглох шийдвэр гаргасан явдал нь шинжлэх ухааны үндэслэлтэйн дээр холбогдох хууль тогтоомжид нийцсэн био аулгүй байдлын зүгээс авч буй ердийн арга хэмжээ хэмээн тэрээр нэмж хэлэв.

Гэсэн хэдий ч зарим шинжээчдийн үзэж буйгаар Тайванийн дэд ерөнхийлөгч Лай Чин Дэ АНУ-аар дамжин Парагвайд айлчилсаны хариуд Хятадын тал ийнхүү импортын хориг арга хэмжээ авч байна хэмээн цохон тэмдэглэж байгаа юм.

Түүнчлэн дэд ерөнхийлөгч Лайг буцаж ирмэгц Хятадын тал Тайванийн хоолойд томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж, 15-ны өдөр Хятад улс Тайваньд үйлдвэрлэсэн поликарбонатын төрлийн бүтээгдэхүүнд 22.4 хувь хүртэл демпингийн эсрэг татвар ногдуулсан байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлахын өмнө Хятад улс Тайванийн хэд хэдэн компаниудын үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоож байсан удаатай билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41