Spotify зардлаа танах үүднээс 1,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ
2023, 12 сарын 5. 15:550

Дуу хөгжим, подкаст стрийминг үйлчилгээ үзүүлэгч Spotify компани ажиллах хүчээ 17 хувиар бууруулах болсноо мэдэгджээ. Улмаар орон тооны цомхотголд 1,500 ажилтан багтах төлөвтэй байгаа юм. Үүний шалтгаан нь тэд компанийнхаа зардлыг бууруулахаар оролдож буйтай холбоотой ажээ.

Spotify компанийн хувьд нийт 9,000 орчим ажилтантай ч орон тооны цомхотгол хийсний дараагаар тэдний нийт ажилтны тоо 7,500 орчим болох гэнэ. Тэдний зүгээс оны эхэнд мөн орон тооны цомхотгол хийсэн ч энэ удаагийн шийдвэрт дүйх хэмжээний олон тооны ажилтныг цомхотголд оруулаагүй юм.

Шийдвэрийг танилцуулахтай зэрэгцэн тус компанийн гүйцэтгэх захирал Даниель Экийн мэдэгдсэнээр Spotify компани ирэх 2024, 2025 онуудад ч мөн орон тооны цомхотгол хийнэ гэсэн байна. Гэхдээ тэдний тооцож байгаагаар төлөвлөгөөт орон тооны цомхотголууд энэ удаагийнх шиг өргөн цар хүрээтэй байхгүй гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35