Газын зурвас дахь эмнэлгийг хэн бөмбөгдсөн нь тодорхойгүй байна
2023, 10 сарын 18. 11:040

Мягмар гарагт Газын зурвас дахь нэгэн эмнэлгийг бөмбөгдөж, бөмбөгдөлтийн үеэр эмнэлэгт байсан хэдэн зуун жирийн иргэн амиа алджээ. Улмаар Газын удирдах албан тушаалтнуудын мэдэгдсэнээр амиа алдсан хүмүүсийн тоо 500 хүрч байгаа гэсэн юм.

Харамсалтай нь одоогийн байдлаар хэн эмнэлгийн байгууламжийг бөмбөгдсөн талаар тодорхой мэдээлэл үгүй ажээ. Палестины исламист Хамас бүлэглэлийн зүгээс эл бөмбөгдөлтөд Израиль улсыг буруутгасан бол Израилийн зүгээс Палестины зэвсэгт бүлэглэлүүдийг буруутгасан байна.

Хамас бүлэглэлийн мэдэгдсэнээр “Энэ төрлийн бөмбөгдөлт нь дайны гэмт хэрэг мөн” хэмээсэн ч Израиль улс бөмбөгдөлттэй холбоо хамааралгүй гэдгээ хэлж, Палестины Жихад бүлэглэлийн харвасан пуужин эмнэлгийн байгууламжийг сүйтгэсэн гэжээ.

Гэсэн хэдий ч Палестины исламист Жихад бүлэглэл эмнэлгийг бөмбөгдөөгүй хэмээж байгаа юм.

Үйл явдлын хүрээнд олон улсын удирдагчид харамсалтайгаар амиа алдсан ард иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд Йордан, Египет, Палестины эрх баригчид лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хийхээр төлөвлөөд байсан дээд хэмжээний уулзалтаа цуцалжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35