Мягмар гарагт Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын ОХУ-д суугаа элчин сайд ТАСС мэдээллийн агентлагт ярилцлага өгчээ. Ярилцлагад тэрээр хоёр улсын хэтийн хамтын ажиллагааны тухай өгүүлсэн байна.
Түүний хэлснээр, “Африкийн зах зээлд нийлүүлэх Лада автомашиныг Этиоп улсад үйлдвэрлэх боллоо. Улмаар бид ойрын хугацаанд өөрсдийн хөрш зэргэлдээх улсуудад Оросын Лада автомашиныг харах болов. Учир нь Оросын Автоваз компани аль хэдийнээ Этиопийн нэг компанитай гэрээ байгуулсан” гэжээ.
Эл мэдэгдлийн хүрээнд ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр Этиоп улсад үйлдвэрлэгдэх Лада автомашинууд түлхүү Судан, Өмнөд Судан, Кени, Сомали зэрэг улсууд руу нийлүүлэгдэх гэнэ.
Мөн ноён Чам Угала Уриатын цохон тэмдэглэснээр Ладагийн үйлдвэрлэгч Автоваз компани гэлтгүй бусад орос компаниуд ч тус улсын нутаг дэвсгэрт үйлдвэрээ байгуулах хүсэлтэй байгаа гэсэн юм.
Эх сурвалж: ТАСС
Монгрлд Ладагийнхаа нэр хүндийг унагачихаад явсан. Оронд нь хятад машинууд хүчээ авч байна, Оросууд тэнэгдүү шүү