Даниел Эк: Дижитал хөгжмийн үйлчилгээ үзүүлэгч Spotify компани хиймэл оюун ухаанаар бүтээсэн хөгжмийг хориглохгүй
2023, 9 сарын 26. 15:280

Даваа гарагт дижитал хөгжмийн үйлчилгээ үзүүлэгч Spotify компанийн захирал Даниел Эк BBC сувагт ярилцлага өгчээ.

Энэхүү яриандаа тэрээр Spotify компани хиймэл оюун ухаанаар бүтээсэн хөгжмийн хүрээнд ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Улмаар ярилцлагын хүрээнд түүний мэдэгдсэнээр тус компани хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн контентыг дуу хөгжмийн стрийминг платформоосоо бүрмөсөн хориглохгүй гэжээ.

Spotify платформын хувьд энэ оны эхэнд дуучин Drake болон The Weeknd-ийн хоолойг хувилан хиймэл оюун ухаанаар бүтээсэн дууг платформоосоо буулгаж байсан юм.

Ноён Экийн хэлснээр тэд хөгжим бүтээхэд технологийн дэвшлийг ашиглахыг хориглохгүй гэсэн ч хиймэл оюун ухааныг ашиглан алдартнуудын дуу хоолойг тэдний зөвшөөрөлгүйгээр ашиглах ёсгүй гэжээ. Мөн түүний үзэж байгаагаар хөгжмийн салбарт хиймэл оюун ухааныг ашиглах асуудал нь цаашид ч хэдэн арван жилийн турш олон нийтийн мэтгэлцээний гол сэдвүүдийн нэг байх гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35