Zangia.mn Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 10,000 компанид уриалга хүргүүллээ
2023, 10 сарын 17. 14:5429

Монголын хөдөлмөрийн зах зээл өдгөө чадварлаг ажилтны хомсдолд ороод байгаа билээ. Үүний шалтгаан нь коронавируст цар тахлаас хойш манай улсын 60,000 гаруй иргэн(тэр дундаа чадварлаг ажилтнууд) харь оронд, нэн ялангуяа Өмнөд Солонгос болон Австралид ажиллаж амьдрахаар явсан юм. Улмаар боловсрол, чадвар нь орчин үеийн ажлын байранд тэнцэхгүй ажил горилогчид хөдөлмөрийн зах зээлд олширсноор эл хомсдолын эх үүсвэрийг тавьжээ.

Тиймээс ч Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн идэвхтэй 10,000 гаруй аж ахуйн нэгжийн чадварлаг хүмүүсийн төлөөх өрсөлдөөн эрчимтэй идэвхжих болсон байна.

Үүнийг нотлох нэг баримт нь, аливаа байгууллага нэг орон тоон дээр зар байршуулахад тухайн ажлын байран дээр дунджаар 100-200 CV ирж байгаа ч ажил горилогчдын чадвар, мэдлэг, туршлага ажил олгогчийн шаардлагад нийцэхгүй байх нь нийтлэг байгаагаас үүдэн ажил олгогчид эргээд л чадварлаг боловсон хүчний эрэлд гарч байгаа юм. Улмаар тэд нийт хүн амын ердөө 5 хувьд багтах, хөдөлмөр эрхлэгч, чадварлаг боловсон хүчинд ажлын санал явуулахыг сонгох нь олширчээ.

Харамсалтай нь энэ шийдэл урт хугацаандаа хөдөлмөрийн зах зээлд үүссэн чадварлаг ажилтны хомсдолыг арилгахгүй, харин компаниуд тэдгээр 5 хувьд багтах ажилтнуудын төлөө хоорондоо өрсөлдсөөр байх юм.

Гэвч нөгөө талд чадвар нь тэнцээгүй ч ажиллах хүсэл эрмэлзэлтэй үлдсэн ажил горилогчдыг хэрхэх вэ? гэдэг асуулт ургана. Тэд хэрхэн хөгжиж, мэдлэг, туршлага хуримтлуулах вэ? Хөдөлмөр эрхэлж, чадварлаг боловсон хүчин болъё гэхэд компаниуд тэднийг голж байгаа нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?

Энэ асуудлын цор ганц шийдэл бол бид иргэн нэг бүрийн мэдлэг чадварт анхаарч, компаниудад гологдоод буй 95 хувьд багтах ард иргэдээ хөгжүүлэн боловсруулснаар мэдэх, чадах, ажиллах боломжийг нээж өгөх явдал юм. Бид өнөөдөр иргэдийнхээ мэдлэг боловсролд зоригтойгоор хөрөнгө оруулах аваас хэтийн ирээдүйд чадварлаг ажилтнуудын хомстолд орохгүй.

Үүнийг шийдэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулахын төлөө Zangia.mn платформын зүгээс 2021 онд "Zangia Academy" төслөө эхлүүлж, 2 жил хүрэхгүй хугацаанд 2,4 тэрбум төгрөг зарцуулж, нийт 150 гаруй хичээлийг 50 гаруй мэргэжлийн багштай хамтран Монголын иргэн бүрд үнэгүй, нээлттэй бэлтгэж өгсөн. Өдгөө манай цахим сургалтын платформыг 170,000 гаруй иргэн ашиглаж, нэг хүн дунджаар 3 төрлийн сэдэв бүхий хичээлийг судалж байна. Үүнээс дүгнэвэл бид ойролцоогоор 170,000 иргэнд 51 тэрбум төгрөгийн сургалтын хэмнэлтийг бий болгоод байгаа билээ. Түүнчлэн Zangia Academy төсөл нь байгууллагуудад зориулсан ажилтнуудаа хөгжүүлэх, сургалтыг хянах удирдлагын системийг хөгжүүлж, үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн бөгөөд одоогийн байдлаар энэхүү системийг 800 гаруй байгууллага ашиглаж 16 тэрбум төгрөг хэмнээд байна.

Энэ оны аравдугаар сард Монголын Хүний Хөгжлийн Консорциумаас “PEOPLE FIRST-Care, Develop,Share” уриатай “МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгуулж, хүний нөөцийн салбарын 2000 гаруй хүн нэг дор чуулсан юм. Зөвлөгөөний хүрээнд тэд Zangia Academy цахим сургалтын платформын дээр дурдсан амжилтыг үнэлж, 1 жилийн дотор 170,000 иргэний ур чадварыг амжилттай ахиулж чадсаны төлөө “Best HR Tech Solution” буюу “Хүний нөөцийн технологийн шилдэг шийдэл” номинацийн ялагчаар тодруулсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг боллоо.

Zangia.mn-ийн хувьд Zangia Academy төслөөс гадна олон олон төслийг ард түмнийхээ мэдлэг, чадварыг тэлэхэд зориулан хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэгэн том жишээ нь Zangia Audio төсөл юм. Уг төслийн хүрээнд бид нийт 250 аудио ном, хичээлийг өөрсдийн платформ дээр үнэгүй байршуулснаар өдгөө Монголын хамгийн том аудио номын сан болоод буй.

Цаашид улсын хэмжээнд нүүрлээд буй чадварлаг ажилтнуудын хомсдолыг арилгахад Zangia.mn дан ганцаараа хүчин зүтгэх бус Монголд үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн идэвхтэй 10,000 компани бүгд зэрэгцэн оролцох шаардлагатай байна.

Тиймээс ч Zangia.mn-ийн зүгээс тэдгээр хамгийн идэвхтэй 10,000 компанийн хүрээнд нэгэн том давлагааг эхлүүлэх санаачилгыг гаргаж байна. Компани бүр ажилтнуудынхаа хөгжилд онцгойлон анхаарч, жил бүр цалингийн төсвийн 5 хувийг зөвхөн ажилтнуудын мэдлэг боловсрол, ур чадварын хөгжилд тусгайлан зарцуулъя! Ажилтнуудаа сурах цаг, боломжоор сайтар хангая!

Ажилтнуудын сургалтын төсөв гэдэг удирдах болоод гүйцэтгэх түвшний ажилтнуудад адилхан тэгш хүртээмжтэй байж, бүгд нэг ижил хэмжээний сурч боловсрох цаг, боломжоор хангуулдаг байх нь маш чухал гэдгийг энд онцлох хэрэгтэй. Ингэснээр бид өнөөдөр тулгарч буй асуудалдаа шийдлийг бий болгож, 1-2 жилийн дараа үр ашгийг нь хүртэж, хэтдээ Монголчууд бидний дунд өндөр боловсролтой, өргөн туршлагатай мэргэжилтнүүд олноор төрөх суурийг тавих болно.

(Жич: Япон болон хойд европын хөгжсөн орнуудад уг тоо нь 5%-8% байдаг судалгаа байна)

Zangia.mn нь Zangia Academy ба Zangia Audio төслөөс гадна хүний нөөцийн салбарт тулгамддаг бүх төрлийн асуудалд шийдлийг санал болгож, нийт 14 бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж буй үндэсний компани билээ.

Zangia.mn - Монголын иргэн бүрд, ажлын байр!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
96
21
4
9
2
4
11
Сэтгэгдэл үлдээх
Нийт 29 сэтгэгдэл
Хооёо
66.181.161.212
   /
2023, 12 сарын 29. 6:08

Маш зүйтэй санагдаж байна.Монгол залуус эх орондоо хийж бүтээх ид насандаа ажиллаж амьдармаар байна.Ажил голж цалин голж гадагшаа явах биш өөрийгөө бүх боломж бололцоогоо хөгжүүлж мэдлэг чадвараа тултал ашиглаж сурч боловсрох хүмүүжих бусдад хэрэгтэй зүйлийг хийж бүтээхийн төлөө чин сэтгэлээсээ хандмаар байна.Энэ сайхан боломжийг хүн бүрт нээж өгч байгаа
Зангиа академийнхадаа баяр хүргэе.

Цогоо
103.80.211.163
   /
2023, 10 сарын 26. 13:44

ажил олгогч нь ажил горилогчийнхоо ярилцлагад тэнцэхгүй байх нь олширсон доо. Би тухайлбал ня-бо ажилд авна гэж зар оруулсан чинь над руу нэг ажил горилогч над руу залгаж бааахан юм асууж байгаад /би л ажил горилогчийнхоо ярилцлагад орж байгаа/ намайг ажилд орвол танай компани намайг 1 жилийн дотор орон сууцтай болгох уу гэж асуусан. Надад хэлэх үг олдоогүй, тиймээс би түүнд "уучлаарай, манай компани таны ярилцлагад тэнцсэнгүй" гэсэн хариулт өгсөн, энэ мэт ажил горилогч нар утсаар биднийг ярилцлаганд оруулдаг болсон доо

202.21.107.65
   /
2023, 10 сарын 26. 2:57

Зангиагийн ажлын зар дээр дандаа бага цалин санал болгосон байдаг юм байна лээшд. Өчнөөн жил ажиллачихаад цалин тохиролцоод нэг ажилд орох гэхээр Зангиа дээр таны мэргэжил тийм үнэтэй ч гэх шиг, дургүй хүргээд. Дөнгөж сургууль төгссөн, ямар ч ур чадваргүй, тухайн ажлыг хийж чадах эсэх нь тодорхойгүй хүнд санал болгох цалин санал болгоод. Хүний үнэлэмж унагасан хогийн сайт. Одоо долоо хоногт 40 цагаа зарцуулаад өдөрт 100к гар дээр ч авч чадахгүй ажлыг чадваргүй хүн л хийх байх. Гайболсон хогийн сайт.

Баянжаргал
66.181.160.54
   /
2023, 10 сарын 25. 23:03

Нас заагаад ажил олдохгүй байна хүн насаарай суралцдаг гэдэг бүх төрлийн гагнуурын ном байна уу байвал яаж олж унших вэ

Экү
139.5.219.111
   /
2023, 10 сарын 25. 20:19

Өнөөдөр ажлын хөлс бага байгаа нь хэнд ойлгомжтой. Сард хөлсөө дуслуулан байж олсон цалингийн хэмжээ нь гэдсээ илэн хэвтээд халамжаар олж байгаа мөнгөтэй нь тэнцүү байна гэвэл нэг их хол зөрөхгүй. Төлбөрийн төлөөд сургаад, цаашид ажлын байраар хангаад хамтран ажиллая гэж байхад хүн олдохгүй байна. Нэг их олон мэргэжлийн сургалтын зар байх юм. Төгсөгчдийг нь ажилд авья гээд холбогдоход нэг ч хүн ирэхгүй. Тэгээд тэр төгсөгч нар нь хаана ямар ажил хийдэг вэ гэхэд хариулах нэг ч сургалтын төв алга. Бидэнд өнөөдөр эх оронч сэтгэлгээ алга. Өнөөдөр улсын маань хөгжил дэвшлийн баталгаа тулгуур болсон эрчим хүчний салбарт л гэхэд ажиллах хүчний хомсдол үүслээ. Халамжийг халж, ажлын хөлсийг нэмэгдүүлж ажиллах хүчээ аьч үлдэхгүй бол хайран сайхан хүний нөөц, ажлын хүчээ харийн оронд алдахнээ.

Иргэд
103.212.116.199
   /
2023, 10 сарын 25. 18:56

Ажил олгогчид нь цалиндаа тохирохгүй өндөр шалгуур, шаардлагаар ажил горилогчдыг доош хийж, ЗАНГИА.МН мэтийн залилангийн сүлжээ байгууллагууд сургалтад хамруулж чадавхжуулах нэрийн дор сертификат, диплом нэртэй цаасаа өндөр үнээр зарж, ядарсан иргэдийн халаасыг сэгсрэнгээ давхар доош нь хийсээр...!

зочин
66.181.177.148
   /
2023, 10 сарын 28. 18:06

ажилд сургаад,ажил олж өгөхийг залилан гэж ойлгож болохгүй шүү

0 0
103.212.116.199
   /
2023, 10 сарын 25. 18:55

Ажил олгогчид нь цалиндаа тохирохгүй өндөр шалгуур, шаардлага тавьж ажил горилогчдыг доош хийж, ЗАНГИА.МН мэтийн залилангийн сүлжээ байгууллагууд сургалтад хамруулж чадавхжуулах нэрийн дор сертификат, диплом нэртэй цаасаа өндөр үнээр зарж, ядарсан иргэдийн халаасыг сэгсрэнгээ давхар доош нь хийсээр...!

Зочин
103.212.116.199
   /
2023, 10 сарын 25. 18:51

Олгодог цалиндаа тохирохгүй өндөр шалгуур шаардлага тавьж ажил горилогчдыг доош хийх мөртөө давхар сургалтад хамруулж чадавхжуулах нэрийн дор сертификат, диплом нэртэй цаасаа өндөр үнээр зардаг ЗАНГИА.МН мэтийн залилангууд ядарсан иргэдийн халаасыг сэгсрэнгээ давхар доош нь хийсээр...!

66.181.161.121
   /
2023, 10 сарын 25. 8:53

Цалин өрсөлдөхүйц байвал яалаа гэж гадагшаа явах вэ дээ.
Боловсролтой хэддээ гулгачмнгийн цалин санал болгохоор хэн орохов дээ
Юм үнд орчоод байхад хаа баясан 10,20 жилийн өмнөх цалин санал болгох юм

Насанханд
66.181.161.100
   /
2023, 10 сарын 23. 22:40

Аливаа байгууллага стратеги алсын хараа үнэт зүйлс нь сайхан мөртлөө хүн чанар муутай удирдлагын арга барил иуутай менержэрүүд ажилтнаа дээрэлхэх эрх мэдлээрээ сүрдүүлэх зүйлүүд ажигллагддаг. Хүн удирдаж байгаа төлөвшөөгүй менежэрийн сэтгэл зүй харилцааны асуудал дээр анхаарвал ажилтаны бүтээмжинд ахиц гарна

Энхбат
66.181.181.119
   /
2023, 10 сарын 23. 10:32

Зангиа академийн зайны сургалтыг төгссөн хүмүүс нь компаниудад гологдоод байгаа болохоор ийм уриалга гаргаад байна уу

Маркетер
103.168.34.43
   /
2023, 10 сарын 23. 8:10


Захирлууд өөрсдөө боловсордоггүй.
Ажилчдаа сургахыг хүсдэггүй. Мөнгө зардал гаргах дургүй.
Ажлаар л шахна.өвдөж болохгүй.үхэж бүүр ч болохгүй гэдэг.
Мэнэжер хүн бүхнийг зохицуулах гэж ажилладаг.
Дээшээ захирлууд.доошоо ажилчид
Тэд хэзээ ч бие биенээ сайн хэлдэггүй.
Захирал би эднийг цахилгаан бараагаар бүтэн хангалаа. Шагналд өгдөгөө хэлнэ.
Ажилчид биднийг хэдэн цахилгаан будаа агшаагч.ус буцалгагчаар хуурдаг гэнэ.
Байгууллагын соёл.хамтын ажиллагаа огт байхгүй.
Үнэт зүйл дээрээ төвлөрч.зорилгоо ил тод ойлгуулж.хамтдаа урагшлах манлайллын систем.багийн ажиллагаа дутагддаг.
За тэгээд даргад хов хүргэсэн.тал зассанаа дэмждэг бол дуусаа
Ах дүү амраг садан ажилладаг бол бүр хог.
Хортой алимыг цэвэрлэж чаддаггүй. Олон толгой гаргаж.ажилчдынхаа дургүйг хүргэдэг.
Ер нь ч тэгээд гадуур хэлц үг хүртэл гарсан байгаа шүү дээ.
Гацууртад бүү ор
Бишрэлт рүү бүү зүглэ
БОСА.д болохгүй гэх зэргээр
Гацуурт 1 сард 150 хүн халж байсан. Хувцас бичиг баримтыг нь өгөхгүйгээр дахиж хаалгаараа оруулахгүйгээр халдаг.
Байгууллага бүхэлдээ нэг систем болж чаддаггүй.
Дарга цэрэг л гэж ялгагддаг. Захирлуудыг сургалтад сайн хамруулах хэрэгтэй.

зочин
66.181.161.206
   /
2023, 10 сарын 22. 20:43

Менежер дарга гэвэл хангалттай хүмүүс анкетаа явуулж бна, дөнгөж сургууль төгссөн чадваргүй хүүхдүүд ажил голж өндөр албан тушаал руу улайрч бна энэ газарт юу хийж чадах билээ гэж өөрөөсөө асууж хэмжээгээ мэдэх хэрэгтэй англи хэл шаардлагатай газар англи хэлний мэдлэггүй мөртлөө дарга менежер хийнэ гэсэн хүн зөндөө ирэх юм, ажил голоод бна . Цалин голж бна өдрийн 8 цагийн зах зээлдээ тохирсон цалин өгч бна.Гадаад болохоор шөнийн ээлж, урт 12,13 цаг хамгийн хүнд ажил хийж авсан цалингаа Монголд 8цаг ажилсан цалинтай харьцуулж болохгүй шүү дээ,манай зах зээл ямар билээ.Эцэст эх ороноо хөгжүүл ,харийн орныг хөгжүүлж эрэмдэг зэрэмдэг болж ирэхийн оронд.

zochin
66.181.161.46
   /
2023, 10 сарын 22. 2:11

Байгууллагуудын хамгийн том алдаа бол боловсон хүчнээ хөгжүүлж олон жил тогтвортой ажилуулах бодлого огт хэрэгжүүлдэггүй. Сард өгдөг хэдэн төгрөгөөрөө тэр хүний бүх зүйлсийг худалдаад авцан юм шиг мал мэт ажлаар дарна. Зөвхөн л өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс харицна. Тэгэхлээр яаж чадварлаг ажилтан бий болох вэ дээ. Компаний хүний нөөц, удирлагууд өөрдийгөө нэн трүүнд хөгжүүлэхгүй бол ихэнх кампаниуд ажил горилогч нартаа гологдож байгаа шүү

66.181.189.16
   /
2023, 10 сарын 21. 23:09

zahirluud ni uneheer muuhai muu chadvargui eswel medrel muutai eswel dontoi tiim humuus baidag shuu dee, dooroos ahisan humuus hezee ch tiim bhgui, zahirluudiinhaa ur chadwar deer anhaarmaariin mongolchuud, ajilchid bol yahaw joohon zalhuu ni zalhuu uur neeh goochlood bh yum bhgui shuu

Хувийн хэвшил
192.82.93.13
   /
2023, 10 сарын 21. 20:06

Хувийнхан ихэнхдээ чадваргүй хамаатнуудаа удирдлага дээрээ тавьчаад доор нь нохой шиг ажиллах хүн хайгаад байдаг цалингаа ч олигтойхон өгчихгүй.
Ер нь тэгээд хүмүүс цалин л хардаг шүү дээ. Оюу толгойд баахан цадварлаг туршлагатай инженерүүд 3+ сая цалинтай цахилгаанчин слесарь барилагчин нэвтрэгч жолооч энэ тэр хийгээд явж байна. Чадвар хүсэж байвал цалингаа л нэм

Ажил хайгч
103.57.93.93
   /
2023, 10 сарын 21. 16:07

Компаниудын удирдлага, захирлууд харилцаа, хандлага дээрээ анхаармаар хүмүүс байна, захирал гээд дүрдээ орцон новшийн зантай хүмүүсийн доор хэн ажиллах вэ, олон компанид ийм хүмүүс бна, ер нь хүний мөс их мууджээ, амралтын өдрүүдээр залгаад амраахгүй, цагт нь ажил тараахгүй хогийн соёлтой газар бас бнаа

Зөв бодол л чамайг аварна.Буруу
103.212.118.224
   /
2023, 10 сарын 21. 11:58

бодол буцаад зовлон л чирч ирнэ

Зочин
59.153.114.229
   /
2023, 10 сарын 21. 4:28

Үхсэн баас ямар юмных нь ур чадвар байдаг юм хэн ч ямар ч ажлыг хийж чадна харин ажил хариуцаж байгаа нөхдүүд ӨӨРСДӨӨ ЁСТОЙ ЖИНХЭНЭ МАЛНУУД БАЙДАГ ЯМАР Ч ӨСӨХ ХӨГЖИХ ЧАДВАРГҮЙ МАЛНУУД БАЙДАГ ЗА,ХАРИН АЖИЛ ГОРМЛОЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ТЭДНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ БАЙДАГ НЬ НУУЦ БИШ ШҮҮДЭЭ ТЭХЭЭР НӨГӨӨ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВАХ ГЭЭД СУУЖ БАЙГАА НӨХДҮҮД НЬ ӨӨРСДӨӨС НЬ ХАВЬ ИЛҮҮ НӨХӨР АЖИЛД ОРОХ ГЭЭД СU -ГЭЭ ИРҮҮЛЭХЭЭР ТЭР ЭРВААГУУД НӨГӨӨ ЧАДЬАРТАЙ ХҮНИЙГ АЮДАГГҮЙ ЮМ ШҮҮДЭЭ.ӨӨРӨӨСӨӨ ДООГУУР ЭРГҮҮ ТӨЛӨГНҮҮДИЙГ Л АВДАГ ЮМ ТЭХЭЭР ЯАЖ ОЛИГТОЙ АЖИЛЧИНТАЙ БАЙХ БИЛЭЭДЭЭ. ТЭГЭЭД НӨГӨӨ МАЛНУУД ХҮМҮҮСИЙН АЖЛЫН ЯВЦ,ЦАЛИНГ ТЭД ХАРЖ ТООЦОНО ГЭЭД БОДДОО ХАХАХАХА ТҮҮНИЙ ОРОНД ЧАДАЛТАЙ АЖИЛТАНГ ХУРДАН АВААД УР ЧАДВАР, СИЙРЭГ УХААНЫГ НЬ БИШРЭН АЖИЛЛАХАД ХУВИЙН БОЛОН хувьсгалын ажил урагштай сайхан явах юм шүү. ТҮҮНЭЭС ХОВ ЖИВ ЯРЬСАН АЖИЛЛАЖ БУЙ БАЙГУУЛЛАГАА МУУЛСАН ТЭНЭГҮҮДИЙН БӨӨГНӨРӨЛ ХЭЗЭЭ Ч ЦААШ ЯВАХГҮЙЭЭЭ ТҮҮНЭЭС АЖИЛЛАХ ХҮЧ БАЙХГҮЙДЭН БИШ ХАРИН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВАХ ГЭЭД СУУЖ БАЙГАА ЭРВААГУУДЫН АЖИЛ ЮМ ШҮҮДЭЭ.

hudlaa yum bichih yum aa kk
202.21.108.43
   /
2023, 10 сарын 20. 1:01

tsalin baga bhad ajil hen hiih ve dee.bi zovohgui
tsagt barigdahgui hudaldaa naimaa hiigeed yvahad 2 hunii tsaling olchihood bga yum l daa

66.181.161.226
   /
2023, 10 сарын 22. 7:23

ийм улсад яаж цалин өндөр байхавдээ үнэтэй юм авах мөнгөтэй хүн бхгүй бхад

0 0
103.57.93.15
   /
2023, 10 сарын 19. 12:43

Би 54 настай ажил горилоод тэнцэхгүй .новшийн сая төгрөгөнд чинь ажиллах гэж байхгүй

103.9.90.130
   /
2023, 10 сарын 19. 15:01

Тань шиг характартай хүнийг 100,000 цалинтай ажилд ч авахгүй

8 2
43.242.241.218
   /
2023, 10 сарын 19. 14:15

б

0 2
Зөв маш зөв
202.9.40.103
   /
2023, 10 сарын 19. 7:06

Үнэхээр мэргэжлийн ажилчид ховордоод бна

Зөв шүү.
103.168.179.132
   /
2023, 10 сарын 23. 16:58

үнэн шүү, өмнө ажилд авсан хүмүүстээ бага цалин өгөөд, шинэ орж байгааануудаа өндөр цалингаар л олж авч байх шиг байна.

0 0
Эхлээд цалин өгөөд сурчих...
202.9.46.24
   /
2023, 10 сарын 19. 4:52

Ажилчид чинь цалингаа голоод байна... хөөе

202.55.188.118
   /
2023, 10 сарын 20. 5:55

Ур чадвараа сайжруул

5 0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35