Co-op Funeralcare: Их Британи улсад усан чандрын үйлчилгээг нэвтрүүлнэ
2023, 7 сарын 3. 14:500

Их Британи улсад анх удаагаа усан чандрын үйлчилгээ нэвтрэх болжээ.

Резомаци гэх энэ үйлчилгээ нь калийн гидроксид болон усыг ашиглан хүний бие цогцсыг задалдаг бөгөөд уламжлалт чандарлах аргаас ч илүү байгальд ээлтэй хувилбарт тооцогддог юм. Резомаци хийхэд нийт 4 гаруй цаг шаардлагатай ч ердийн чандарлах үйл явцтай харьцуулахад даруй 10 дахин бага цахилгаан зарцуулж, хүлэмжийн хий бараг л ялгаруулдаггүй гэнэ.

Үйл явцыг дэлгэрүүлэн авч үзвэл, цогцсыг том, хэвтээ, цилиндр саванд хийж, калийн гидроксидтой усаар дүүргэн савыг халаахад химийн урвал явагдан хүний махан бие задардаг байна. Тийнхүү махан бие задарч үгүй болсон хойно араг ясыг нунтаглан ар гэрийнхэнд нь өгдөг ажээ.

A typical resomation chamber - Mediamatic

Энэхүү аргыг Канад, Өмнөд Африк болон АНУ-ын олон мужид ашигладаг ч Их Британи улсад санал болгодоггүй байсан юм. Харин ням гарагт BBC агентлагаас мэдээлснээр Co-op Funeralcare компани ирэх оноос тус үйлчилгээг Их Британи улсад нэвтрүүлнэ гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35