АНУ-ын Micron компани Энэтхэгт хагас дамжуулагчийн үйлдвэр барихаар болжээ
2023, 6 сарын 30. 14:040

Хятадын зүгээс хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнд хамрагдаад байгаа АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгч Micron компани Энэтхэгт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулахаар болжээ.

Тодруулбал тус компани нь Энэтхэгийн баруун хойд хэсэгт орших Гужарат мужид хагас дамжуулагчийн үйлдвэр барихаар тус мужийн засаг захиргаатай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан тухай эдийн засгийн мэдээллээр дагнан ажилладаг Mint зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

"Хэрэв энэхүү хагас дамжуулагчийн үйлдвэр баригдвал тус улс дахь хагас дамжуулагч үйлдвэрлэх анхны байгууламж болно. Аль 1980 оноос хойш Энэтхэгт хагас дамжуулагчийн үйлдвэр барьж байгуулах талаар яригдаж байсан ч дөнгөж одоо л энэ асуудал бодитоор хэрэгжих бололтой” хэмээн Энэтхэгийн Электроник, мэдээллийн технологийн сайд Вайшнау хэлэв.

Тэрээр үргэлжлүүлэн хагас дамжуулагч бол Энэтхэгийн электроникийн үйлдвэрлэлийн хамгийн гол хөдөлгөгч болох бөгөөд ерөнхий сайд Моди АНУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр буюу өнгөрөгч 22-ны өдөр уг асуудал эцэслэн шийдэгдэж, Гужарат мужийн засаг захиргаа ердөө зургаан хоногийн дотор үйлдвэрийн байгууламж барих газрыг хуваарилж, санамж бичигт гарын үсэг зурсан хэмээн тайлбар хийсэн байна.

"Хагас дамжуулагчийн үйлдвэр баригдаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл ихэвчлэн 36-48 сар шаардагддаг. Гэхдээ Энэтхэгт үйлдвэрлэсэн хагас дамжуулагч 18 сарын дотор зах зээлд нийлүүлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн сайд Вайшнау онцлон тэмдэглэв.

Микрон компанийн ахлах дэд ерөнхийлөгч Сингх хэлэхдээ уг үйлдвэрийг барих шийдвэр нь Гужарат мужийн аж үйлдвэрийг дэмжих бодлоготой шууд холбоотой хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Дэд ерөнхийлөгч Сингх үйлдвэр барихад нийт 2.75 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд буйгаа дурдаад уг төслийн хүрээнд 5000 ажлын байр шинээр бий болох бол туслан гүйцэтгэгч компаниудаар дамжуулан 15000 хүн ажлын байраар хангагдах тооцоог гаргажээ.

Micron компани нь энэхүү төслийн нийт зардлын 50 хувийг Энэтхэгийн засгийн газраас татаас хэлбэрээр авах бол 20 хувийг Гужарат мужийн засаг захиргаанаас авах гэнэ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35