Google компани Энэтхэгийн технологийн салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ
2023, 6 сарын 25. 23:190

Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай Энэтхэгийн дижиталжуулалтын санд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

Мөн Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужид баригдаж буй GIFT CITY хотод Google компанийн дэргэдэх дэлхийн финтек (технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ) төвийг нээхээ онцлон тэмдэглэв.

Энэтхэгийн The Times of India зэрэг хэвлэлүүдийн орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр Пичай АНУ-д төрийн айлчлал хийж буй Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой Вашингтон хотноо уулзсаныхаа дараа энэхүү хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зарласан талаар дурджээ.

Гүйцэтгэх захирал Пичай “Ерөнхий сайд Модитой АНУ-д хийсэн түүхэн айлчлалын үеэр уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг байлаа. Google компани Энэтхэгийн дижиталчлалын санд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргаснаа ерөнхий сайд Модид дуулгах болсондоо таатай байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “Бид өнөөдөр Гужарат мужийн GIFT CITY-д финтек салбарын төвөө нээх болсноо дуулгахад их баяртай байна” хэмээжээ.

Ерөнхий сайд Моди 2001-2014 онд Гужарат мужийн амбан захирагчаар ажиллаж байсан юм.

Ерөнхий сайд Модигийн Энэтхэгийг дижиталчлах тухай алсын харааг Пичай онцгойлон сайшааж, бусад улс орнууд үүнээс үлгэр жишээ авах нь зүйн нэрэг хэмээсэн байна.

Гүйцэтгэх захирал Пичай нь Энэтхэг гаралтай бөгөөд 2004 онд Google компани дахь ажлын гараагаа эхлүүлж 2015 онд гүйцэтгэх захирал болсон билээ.

Түүнчлэн тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо ерөнхий сайд Модитой уулзах үеэрээ түүний санал санаачлагаар тус улсын технологийн салбарт хурдацтай өөрчлөлт гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.

Ерөнхий сайд Моди гүйцэтгэх захирал Пичайгаас гадна Америкийн цахим худалдааны Аmazon компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси, Америкийн сансар судлалын Boeing компанийн гүйцэтгэх захирал Дэвид Калхаун нартай ганцаарчилсан уулзалт хийв.

Энэхүү уулзалтын дараа Гүйцэтгэх захирал Жасси хэлэхдээ 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Энэтхэгт аль хэдийн хийгээд байгаа бөгөөд дахин 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

"Ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг цахимжуулах, Энэтхэгийн бүтээгдэхүүнийг экспортлоход туслах сонирхол их байгаа” гэдгээ тэрээр энэ үеэр мөн онцлон тэмдэглэв.

Харин гүйцэтгэх захирал Калхаунын хувьд ерөнхий сайд Модигийн Энэтхэгийн хөгжилд оруулж хувь нэмрийг өндрөөр үнэлэхийн ялдамд агаарын тээврийн салбарт анхаарал хандуулж буыд тусгайлан талархалаа илэрхийлсэн болохыг хэвлэлүүд мэдээлжээ.

Ерөнхий сайд Моди өнгөрөгч 20-ны өдөр АНУ-д тав хоногийн төрийн айлчлалаа эхлүүлж, 21-нд Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан Дэлхийн йогийн өдрийн ёслолд оролцсон ба дараа нь Вашингтон хотыг зорьж дараагийн өдөр нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35