Их Британи: Эзэн хааны гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн орлого 40 гаруй хувиар өсжээ
2023, 6 сарын 30. 4:450

Салхин цахилгаан станцын ашиглалтын зориулалтаар газар түрээслүүлсний ачаар Их Британийн хааны гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн орлого 40 гаруй хувиар өсжээ.

Британийн хааны үл хөдлөх хөрөнгийн менежментийн Crown Estate компанийн мэдээлснээр өнгөрсөн санхүүгийн жилд хааны үл хөдлөх хөрөнгийн орлого өмнөх онтой харьцуулахад 129 сая фунт стерлингээр нэмэгдэж 442.6 сая фунт стерлингэд хүрч бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээнд очсон болохыг Guardian зэрэг Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 29-ний өдөр онцлон тэмдэглэв.

Хааны гэр бүлийн эзэмшлийн зургаан талбайд суурилуулсан салхин цахилгаан станцын үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрлийг энэ оны нэгдүгээр сард олгосноор хааны гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн орлого ийнхүү өсөхөд нөлөөлсөн гэжээ.

Гэвч олон улсын зах зээлд нүүрлээд буй эдийн засгийн хямралын улмаас Их Британид үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байгаа ба хааны гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн нийт үнэ дөнгөж 1.3 хувиар өссөн байна.

Гэсэн хэдий ч сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсын засгийн газар далайн салхины эрчим хүчнээс эрчим хүч үйлдвэрлэх тал дээр ихээхэн анхааран ажиллаж байгаа тул эдгээр байгууламжууд бүхий газрын өмчлөлийн үнэ цэн сүүлийн арван жилийн хугацаанд хоёр дахин өссөн гэж Bloomberg агентлаг дурдсан байна. Үүнийг дагаад газрын түрээсийн үнэ ч нэлээд нэмэгдээд байгаа аж.

Хүчтэй салхитай хэдий ч далайн түвшин харьцангуй багатай тус улс нь далайн салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр сүүлийн хэдэн арван жилийн турш анхаарсаар ирсэн билээ.

Далайн салхин цахилгаан станцуудаар дамжуулан 2021 онд Их Британид нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ нийт эрчим хүчний 11 орчим хувийг эзэлж байжээ. Цаашлаад тус улсын засгийн газар 2030 он гэхэд далайн салхин цахилгаан станцуудаас 50 гигаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилтыг тавиад байгаа юм. Үүгээр зогсохгүй 2050 он гэхэд далайн салхин цахилгаан станцуудын тоог гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Салхин цахилгаан станц суурилуулсан эдгээр зургаан газар ирэх 10 жилийн хугацаанд Британийн хааны гэр бүлд 8 тэрбум фунт стерлингийн ашгийг өгөх төлөвтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35