Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт биткоины ханш сүүлийн 52 долоо хоногийн хугацаан дахь хамгийн өндөр үнэлгээнд хүрчээ. Улмаар шинжээчдийн зүгээс криптовалютын үнэлгээний өсөлтийн үе ирсэн гэж үзэж байгаа юм.
Даваа гарагийн 13:00 цагийн байдлаар нэгж биткоины ханш 30,257.78 ам.доллар хүрч байна.
Биткоины ханшийн хувьд хамгийн сүүлд 30,000 ам.долларыг давсан нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын арваннэгний өдөр юм. Тус өдрөөс хойш биткоины ханш эргэн унасан ч өнгөрөгч долоо хоногт үнэлгээ нь нийт 16 хувиар өссөнөөр тийн 30,000 ам.долларыг давах болжээ.
Тийнхүү криптовалютын хамгийн өндөр үнэлгээтэй коины ханш өсөхтэй зэрэгцэн эфериумийн ханш ч өсөж байгаа юм. Даваа гарагийн 13:00 цагийн байдлаар л гэхэд нэг ширхэг эфериумийн үнэлгээ 1,878.31 ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: Coin Telegraph