2019 оны рекрутингийн онцлох 3 чиг хандлага
2019, 7 сарын 20. 16:370

2019 онд рекрутрууд сонгон шалгаруулалт хийхдээ хувийн ур чадварыг илүү харгалзаж, ажил горилогчдод уян хатан ажлын нөхцөл болон цалингийн талаар нээлттэй байхыг илүүд чухалчилж байна.

Linkedin сайтаас гаргасан судалгаанд 35 орны 5000 гаруй рекрутрууд ажлын байранд өөрчлөлт авчрах 3 трендийг онцолжээ.

 Хувийн ур чадвараар нь сонгох

Linkedin-ийн судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын 92% нь мэргэжлийн ур чадвараас илүү хувийн ур чадвар үнэ цэнэтэй гэжээ. Хэдийгээр байгууллагууд мэргэжлийн чадвар нь чухал гэдгийг дурдсан ч хувийн ур чадварыг ялгаж таних нь нарийн төвөгтэй гэсэн байна. Судалгаанд оролцогчдын 68% нь хувийн ур чадварыг таних гол арга нь ярилцлагын туршид нарийн ажиглах гэж хариулжээ.

Ажлын байрны томоохон сайт болох “Monster” сайтын гүйцэтгэх захирал Скот Гутзийн зөвлөж буйгаар хөдөлмөрийн зах зээл дээр ажил горилогчдыг тогтсон цөөн шалгуураар авч үзэх нь учир дутагдалтай. Үүний оронд ажил олгогчийн зүгээс ажлын байрны хэт өндөр шаардлага тавилгүй боломжийн нөхцөл санал болгож, уян хатан ажлын шалгууруудыг сонгон шалгаруулалтад оролцогчдод тавих хэрэгтэй гэжээ.

Уян хатан нөхцөлийг санал болгох

Өнөөгийн нөхцөлд ажил горилогч ажилчдадаа цалин хөлс нэмж өгөх, нэмэлт урамшуулал санал болгосоор байна. Үүгээрээ ажлын таатай орчинг бий болгож байна.

Ирээдүйд ажлын таатай орчин энгийн зүйл болж харин байгууллагууд шинэчлэлт өөрчлөлтийг хэр зэрэг хурдтай хүлээн авч, дасан зохицохоос нь хамаарч дараагийн 3-с 5 жилдээ ажлын байрны тогтвортой  нөхцөлийг бүрдүүлдэг гэв.

Цалингийн ил тод байдал

Лобоскогийн хэлснээр цалингийн хүлээлт, ойлголтын талаарх тодорхойгүй байдал нь ажилтнуудын хувьд тогтсон үнэлгээнээс доогуур цалин авч ажиллаж байна гэсэн бодлыг төрүүлдэг. LinkedIn-ийн үзсэнээр одоог хүртэл нийт компанийн 73 хувь нь хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын явцад цалингийн талаар мэдээллээ хуваахаас татгалздаг байна. Гэвч үнэндээ цалингийн талаар мэдээллийг ил тод байлгах нь сонгон шалгаруулах явцыг хурдасгах ач холбогдолтой байдаг. 

 Ажлын байрны CareHere сайтын ахлах мэргэжилтэн Жереми Толлигийн хэлж буйгаар одоо цагт цалингийн ил тод байдал гэдэг бол бидэнд өрсөлдөхүйц давуу талыг бий болгоно. Энэ бол чухал зүйл. Бид 2017 онд CareHere сайт дээрээ цалингийн ил тод байдлыг бий болгох зорилтыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2018 онд бид ажилчдадаа тэдний ажлын байрны зах зээлийн үнэлгээ хэр байдаг, мөн өөрсдийнх нь авч буй цалингийн талаар нээлттэй хэлсэн. 2019 оны сүүл гэхэд Carehere сайтын зүгээс дотооддоо болон сайт дээрх ажлын байрны зар дээрээ цалингийн талаар ил тод мэдээлэлтэй байлгахаар шийдсэн. Хамгийн чухал нь бид ажилчдадаа менежертэйгээ цалингийн тухай нээлттэй, шударга ярилцаж тохиролцоонд хүрч чаддаг байгаасай гэж хүссэн. Хэрвээ ажилтан ажлаасаа гарах тухай бодож байгаа бол энэ тухай зайлшгүй ярилцах нь чухал.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-д асбест хэрэглэхийг хоригложээ
02024-3-19 14:19
Аважи арал дээр нисдэг машины туршилт хийжээ
02024-3-19 14:17
Япон улс бодлогын хүүгээ нэмэгдүүллээ
02024-3-19 13:48
Ж.Инфантино хүчирхийллийг буруушаасан мэдэгдэл гаргалаа
02024-3-19 12:00
Сансарт цөмийн зэвсэг байрлуулахгүй байхыг АНУ, Япон уриалав
02024-3-19 11:57
Хятадад гэрлэлтийн тоо сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа өсжээ
02024-3-19 11:48
Финландын их сургуулиудыг төгсөгчдөд байнга оршин суух зөвшөөрөл олгоно
02024-3-19 11:45
Хятадад нисгэгчгүй дрон таксиг онлайнаар борлуулж эхэлжээ
02024-3-19 4:31
Apple болон Google компаниуд хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байна
02024-3-19 3:48
АНУ -ын ЗГ тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгохоор SpaceX-тэй 1.8 тэрбум долларын гэрээ байгуулжээ
02024-3-19 3:43