Нээлттэй оффис таны бүтээмжийг бууруулдаг
2017, 5 сарын 24. 2:100

Хэрэв та нээлттэй оффист ажилладаг мөн ажилдаа төвлөрөхөд хэцүү байдаг бол танд л хэцүү байдаг юм биш ээ. Ядахдаа л шинжлэх ухаан таны талд орно: Шинэ судалгаагаар бусдын яриаг хүссэн, хүсээгүй сонсох нь бүтээмжийг бууруудаг болохыг илрүүлжээ. Ийм орчин ажилтныг ихээр залхаана. Хүмүүсийн яриа зүгээр нэг дүнгэнэх чимээнээс илүү анхаарал сарниулдаг аж.

Уул нь бол нээлттэй оффис нь зай талбайг ухаалаг байдлаар ашиглах, багийн гишүүн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор хүчээ авч байгаа. Гэвч хувийн орон зайг үгүй хийсэн, мөн гуншаа хамтрагч хүрээлдэг гэх шалтгаанаар шүүмж сонсох нь элбэг болжээ.

Чимээ шуугиан анхаарал сарниулдаг гэдэг нь ойлгомжтой. Японы Ямагучи их сургуулийн судлаачид ажилтай холбоотой яриаг дэл сул яриатай харьцуулжээ. Ингээд төрөл бүрийн чимээ шуугианы үзүүлэх нөлөөний талаар цуврал туршилт явуулжээ.

Үүгээр дуу чимээний чанга болон аяархан хэмжээнээс гадна утга санаа нь нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар илрүүлжээ. Ажил хийж байх үед эргэн тойрны харилцан ярианууд саад учруулж байсан. Нээлттэй оффисыг дуу тусгаарлагчтай болгоно гэдэг хэцүү боловч ач холбогдолтой яриа нь таатай чимээ бүхий орчинг бий болгодог аж.

Даанч танай оффист таатай яриа өрнөхгүй байна уу? Тэгвэл чихэвчээр цагаан дуу чимээ, ая, байгалийн чимээ, усны боргилох чимээг сонсохыг зөвлөе. Энэ нь стресстэй ажлын байранд байгаа таныг амрааж бас оюуны бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35