Нэг компанийг нөгөөгөөр сольдог 'дэвхрэг' нарыг хэрхэн таних вэ?
2017, 5 сарын 11. 1:280

'Ажлын дэвхрэг' нарыг голдуу сөргөөр ойлгодог. Хэрэв тухайн ажил горилогч олон удаа ажлаа сольж байсан гэх шалтгаанаар алгасах гэж байвал түр хүлээнэ үү.

Гурван төрлийн 'ажлын дэвхрэг' байх бөгөөд ажил горилогч нарыг судлахдаа алинд хамаарахыг ялгадаг байх хэрэгтэй.

Хүндэтгэх шалтгаантай дэвхрэг

CV дээр хуучин ажил олгогчдын урт жагсаалттай байж болох шалтгаан олон бий. Карьерын сонголтоо буруу хийсэн, компани нь зарагдсан, байгууллагын байршил солигдсон, цомхотгол гэх зэрэг. Хүндэтгэх шалтгаантай дэвхрэгүүд бусад дэвхрэгээс ялгарах шалтгаан бол ихэнх үйл явдал тэднээс хамааралгүй өрнөсөн байдаг.

Ажил горилогч болсон явдлыг түгдрэлгүй тайлбарлах бөгөөд та ч гэсэн эдийн засгийн ерөнхий хандлагатай уялдаатай болохыг анзаарна. Компани нь үүдээ барьсан бол өрсөлдөгч байгууллагад орох бөгөөд тус компани нь төд удалгүй зах зээлийн шуурганд өртөх нь бий. Хямрал ихтэй үед маш богино хугацаанд ийм үйл явдал олноор өрнөдөг.

Зарим хүмүүс зайлшгүй шаардлагаар 'дэвхрэг' болдог. Ажил үүрэг эсвэл ажиллаж буй салбараас болж 'дэвхрэг' болдог жишээ бол:

  • Цаг хугацаатай холбоотой ажил – Олимп, эвент зохион байгуулах
  • Төслийн ажил – Зам барилга, програм хангамж суурилуулах
  • Мобайл ажил– Газрын тосны инженер, дадлагажуулах менежер

Тухайн ажил горилогч хэр удаан алба хашиж байснаас хамааран гаргасан амжилт, сурч мэдсэн зүйлсийн талаар тайлбарлах чадвартай байдаг. Хэрэв 6 сар байхдаа 36 сар байсан хүнээс илүү нөлөө үзүүлж, амжилт гаргасан бол танай бизнест тус болох нь гарцаагүй.

Боломж хайсан дэвхрэг

Карьераа тогтмол өөрчилдөг хүмүүс бий. Мөн энэ хүмүүс таны бизнест төдийлөн саад болоод байхгүй. Ер нь бол карьераа эхлүүлж байгаа залууст тун элбэг тохиолддог үзэгдэл. Учир нь тэд карьерын аль зүгийг чиглэхээ хараахан шийдээгүй.

Ярилцлагад оролцогсод гадаад хэл сурах, өөр салбарт туршлагажих, эсвэл илүү орлого олох шалтгаанаар нүүдэллэдэг. Зарим хүмүүс тогтмол нүүдэллэх явцад амтшиж, амьдрах орлогоо олохын тулд гэрээгээр ажилладаг. Ямартаа ч эдгээр нэв дэвшигчид танай байгууллагын ажиллах хүчинд хэрэг болно. Тэд голдуу нүүдэллэх бүрдээ логиктой хөдөлж, ахиц гаргадаг.

Хэцүү дэвхрэг

Зарим хүмүүс ажлын ертөнцөд байр сууриа олж чаддаггүй. Цагаан цаасан дээр хараар бичсэнээс тодорхой харагдана.

'Хэцүү дэвхрэг' нар хүндэтгэх шалтгаантай нүүдэг боловч тэдний CV-г харвал ажлын орчинд дасан зохицоход хэцүү байдаг нь харагддаг. Ярилцлагын үеэр гаргасан амжилтаа тайлбарлахдаа түгдэж, тааруу менежер, тааруу хамт олон гээд ер нь бол тааруухан зүйлтэй учирсэн талаар ярина.

Дэвхрэгийн зан байдлыг дүгнэхдээ дараахыг санана уу:

  • Болсон фактыг мэдэхгүй байж хүмүүсийг үл тоох хэрэггүй
  • Үсрэлт бүрийн цаана буй логикыг тайлбарлах боломж олго
  • Он сар өдөрт анхаарал хандуулахаас илүү гаргасан амжилтад анхаар

Хэрэв дэвхрэгийн өнгөрсөн алхмууд саад болоод байвал ярилцлагын үеэр асуулт тавихын сацуу ажил олгогчийн тодорхойлох захидлыг гүнзгийрүүлэн унших хэрэгтэй.

Удаагүй ажилтнаа үнэлсэн байдал нь таван жил хамтран ажилласан хүнээ үнэлсэн байдлаас давсан бол ямар ажилтан гэдэг нь тодорхой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04