Резуме дээрх ажлын туршлагын хоосон зайг хэрхэн нөхөх вэ?
2017, 4 сарын 13. 1:500

Амьдралд олон зүйл тохиолдоно. Ажилд ороод удаагүй байж халагдана. Эсвэл эдийн засгийн хүндрэлээс болж орон тооны цомхотголд өртөнө.

Ямар ч шалтгаантай байсан шинэ ажил хайх болбол яагаад хэсэг зуур ажил хийгээгүй шалтгаанд тайлбар өгөх шаардлага үүсдэг.

WayUp бол бакалавр, магистрын зэргээ шинээр авсан оюутнуудыг ажилд зуучилдаг, карьерын зөвлөгөө өгдөг компани. WayUp-ийн захирал Лиз Весэл резуме дэх хоосон зайгаа хэрхэн тайлбарлах талаар зөвлөгөө өгч байна.

Саяхан өгсөн ярилцлагын үеэр ярихдаа яагаад ажил хийгээгүй тань тодорхой шалтгаанаас хамаардаг. Ямартаа ч таны хувьд бүх зүйлийг эерэгээр харж, хүлээн авах хэрэгтэй. Таны дарга үгээр хэлэхийн аргагүй хэцүү хүн байсан ч, танай байгууллага ажиллахад хамгийн онцгүй газар байсан ч гэсэн сэтгэл санааны байдлаа үг болгон дүрсэлснээр таныг л өрөвдөлтэй хүн болгон харагдуулдаг.

Весэлийн зөвлөснөөр "Тэр бүхнээ сурах боломж хэмээн хүлээн авч, сурах боломж болсон мэтээр ярих хэрэгтэй". Мөн хэрхэн илэрхийлэх талаар зөвлөсөн нь:

"Би тухайн ажилд орсны дараагаар борлуулалтын салбар надад тохирохгүй болохыг мэдсэн" гэх гүн бодол төрүүлсэн зүйл хэлэхийн оронд "Би тэр ажилд ороод өөрийгөө бүрэг хүн гэдгийг мэдсэн. Үйлчлүүлэгчтэй харилцдаг биш харин компани доторх ажил хийх дуртай гэдгээ мэдсэн. Миний ажлаас гарсан шалтгаан нь энэ бөгөөд үүний дүнд ...(ажлын байрны нэр)… надад маш сайн тохирно гэж үзэж байна"

Та ямар ч шалтгаанаар ажлаа орхисон бай хамгийн гол нь юмсыг өөдрөгөөр харж, өнгөрсөн дэх боломжоос суралцсан зүйлээ цохон тэмдэглэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35