Байнгын үйлчлүүлэгчтэй болмоор байна уу?
2017, 3 сарын 22. 7:330

1. Сошиал ертөнц

Сошиал медиа бол байнгын хэрэглэгчтэй болохыг хүссэн бизнес эрхлэгчийн гол зэвсэг гэдэгтэй маргах аргагүй.

Насанд хүрсэн интернэт хэрэглэгчдийн 70 гаруй хувьд фэйсбүүк аккаунт бий.

Энэ нь таныг хэдэн зуун мянган боломжит хэрэглэгчтэй холбохоос гадна одоогийн үйлчлүүлэгчдэд шинэ бүтээгдэхүүн, урамшууллын мэдээг түгээх ажилд хэрэг болох юм. Гэхдээ хариу жиргэхээр бүх ажлыг хязгаарлаж болохгүй. Үнэгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ бэлэглэх эсвэл уралдаант шагнал олгох зэргээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах боломжтойг санана уу.

2. Зугаатай байлгах

Үйлчлүүлэгчид хэдэн минут хүлээн зогсдог бол таны бизнес олонд танигдсан байна. Яагаад энэ үйлчлүүлэгчдийг дуртай нэвтрүүлэг, кино, спортын мэдээгээ хүлээх зуур нь хөгжөөж болохгүй гэж?

Та үсний салон эсвэл баар ажиллуулдаг гэдгээс үл хамааран үйлчлүүлэгч тань танд талархах болно. Ярих зүйл нь дууссан эсвэл утсаа ширтсээр байгаад залхсан хүнд бол таатай зугаа болдог.

Энэ бол тэдний хувьд хамгийн эрүүл аргаар өөр зүйлд сатаарч буй хэлбэр юм. Тэд гүйлтийн зам дээр гүйж, эмчийн өрөөнд сандран хүлээж байхдаа ийм л зүйлийг хүсдэг. 

3. Аппликейшн

Та ухаалаг гар утас хэрэглэдэг үү? Тэгвэл сайна байна. Учир нь хүмүүс явсан газар бүртээ гар утсаа ширтэх болжээ.

Гол нь та гар утсаа бүрэн ашиглах хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэд хэрэг болох олон төрлийн аппликейшн зах зээлд нэвтэрсэн. Мөн та өөрийн аппликейшнийг бүтээх эсвэл олон түгсэн аппликейшнд өөрийн брэндээс оруулах зэрэг арга байдгийг санана уу.

Мөн таныг амжилт гаргахад туслах аппликейшн бас бий. Энэ нь багийн гишүүд хоорондын харилцааг хөнгөвчилж, үр ашигтай болгож, төсөл болон даалгаврын цагийг хөнгөвчилнө. Ямартаа ч таны бизнесийн үр ашгийг нэмж чадах олон аппликейшн бий.

Мэдээллийн эрин үед үйлчлүүлэгчдийн судалгаа, үйлчлүүлж буй тоон үзүүлэлт, тухайн брэндтэй ямар харилцаатай байдгийг мэдэх өргөн боломж бий. Энэ мэт аргаас өөрт тохирохыг сонгож, үнэнч үйлчлүүлэгчтэй болохыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35