Багаа идэвхжүүлж гайхалтай үр дүнд хүргэх 7 арга
2016, 8 сарын 30. 9:410

Урам зоригтой баг гайхалтай үр дүнг үзүүлдэг. Тэгвэл багтаа хэрхэн урам зориг оруулах вэ?

Урам зоригтой байгууд шинэ рекорд тогтоож, хүрээгээ тэлдэг. Урам зориг нь амархан тархдаг тул нэг удаадаа хангалттай тооны хүмүүст урам зориг өгч чадвал бусаддаа тархааж, илүү том бас илүү дээр үр дүнг үзүүлдэг.

Удирдагч бүхэн урам зоригтой багийг бий болгох зорилготой байх хэрэгтэй тул тэрхүү зорилгодоо хэрхэн хүрэх 7 зөвлөмжийг танилцуулъя:

  • 1.Хүсэл тэмүүллийг бадраах

Хүсэл тэмүүлэлтэй хүмүүс нэг километр илүү алхам хийдэг. Тэд илүү шаргуу хөдөлмөрлөнө. Бас зорилгодоо хүрэхийн тул илүү удаан ч ажиллана. Ийм шалтгаанаар удирдагчид гишүүдийн хүсэл тэмүүллийг асааж, ноцоож өгөх хэрэгтэй. Хүсэл тэмүүлэл амархан тархдаг. Тиймд тэдний хүсэл тэмүүллийг нь юу болохыг олж, түүнийгээ багт дамжуулах аргыг сэдэх хэрэгтэй.

  • 2.Итгэлийг дэмжих

Хүмүүс урам зоригтой болсны дараагаар амжилтад хүрнэ гэдэгтээ итгэдэг. Харин энэ итгэлийг нь дэмжиж өгөх хэрэгтэй. Удирдагч бүрийн дотор гайхалтай зүйл байдаг тул тэр зүйлээ багтаа туслахын тулд гарган ирүүл. Тэдний чадамжинд итгэх итгэлийг бий болго.

  • 3.Юу боломжтой болохыг харуулах

Зорилгодоо хэрхэн хүрэх төлөвлөгөө юм уу арга замыг үзүүлвэл хүмүүс илүү итгэлтэй болдог. Тиймээс юуг хийх ёстой мөн зорилгодоо хэрхэн хүрэхийг нь үзүүлж харуулах учиртай юм. Иймээс зөвхөн төлөвлөгөө дагаад зогсохгүйгээр хэрэв үүнийг амжилттай хийвэл илүү амжилтад хүрэх юм байна гэсэн ойлголттой үлдээдэг.

  • 4.Зорилгоор хангах

Хүмүүст ихээхэн чухал буюу зорилго үнэртсэн бас амжилтад хүрэх хүчтэй хүслийг өгөх нь тэдний урам зоригийг сэргээдэг.

Удирдагчид өндөр зорилгыг олж, хүрэх гэсэн хүслийг багтаа бий болгох хэрэгтэй.

  • 5.Хамтран оролцохыг уриалах

Тэднийг хүчээр урам зоригтой болгох боломжгүй тул хамтран оролцохыг уриалах хэрэгтэй. Энэ нь тэдэнд илүү онцгой, гайхалтай зүйлд хүрэх боломжийг өгөх юм. Би өөрөө удирдагч хүн тул нэг зүйлийг ихээр анзаарсан: Хүмүүст хийх ёстой зүйлийг нь хэлэлгүйгээр уриалан дуудахад илүү сайн үзүүлэлт гарч ирдэг.

Хүмүүс уриалгыг хүлээж авахдаа амжилтад хүрэх хамтарсан итгэлцлийг давхар хүлээн авдаг. Харин хамтарсан итгэлцлийг хүлээн авах нь амжилт өсөх том магадлал болдог.

  • 6.Гаргасан амжилтыг хүлээн зөвшөөрөх

Эхэн үеийн ялалт, богино хугацаанд гаргаж болох амжилтыг багтаа таниулах хэрэгтэй. Олон амжилтыг олж харах тусам багийн гишүүд улам их урам зоригтой болж, зориг өөд ахиж буйгаа мэдэрч эхэлдэг.

  • 7.Багаа зоригжуулах

Зоригтой баг гэдэг бол хийж буй ажлаа өмчилсөн баг. Багийг зоригжуулах хамгийн зөв алхам бол гарах үр дүнд нь хариуцлага хүлээлгэх. Харин гарах үр дүнгээ хариуцахын тулд хийж буй зүйлдээ илүү эрх мэдэлтэй байх шаардлагатай. Хэрэв хэрэглэж буй арга барил нь хүссэн үр дүнг нь үзүүлж чадахгүй бол түүнийг өөрчлөх эрх мэдэлтэй байх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35