Мэргэжлийн сумогийн 2015 оны Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд түүхэнд тэмдэглэгдэхүйц онцгой гайхамшигтай амжилтыг Хакухо М.Даваажаргал тогтоолоо. Улсынхаа наадамд таван удаа дараалан түрүүлсэн алдарт дархан аварга Жигжидийн Мөнхбатын отгон хүү Даваажаргал буюу мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо 33 дахь түрүүгээ хүртэж, монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ.