2014 ОНЫ АЗИЙН ХҮЧИРХЭГ БИЗНЕС ЭМЭГТЭЙЧҮҮД
2015, 1 сарын 8. 16:160

FORBES ASIA сэтгүүлийн “2014 оны Азийн хүчирхэг бизнес эмэгтэйчүүд” жагсаалтаар бид гурав дахь удаагаа эмэгтэйчүүдийг багаж хэрэгсэл үйлдвэрлэлээс эрсдэлтэй хөрөнгө оруулалт хүртэл, барилга угсралтаас дотуур хувцасны бизнес хүртэл өргөн цар хүрээгээр сонгон хүндэтгэн ёсолж байна. Жагсаалтад орж ирсэн шинэ хүмүүст: Австралийн шилдэг 30-д багтсан компанийг удирдах түүхэн дэх хоёр дахь эмэгтэй болж буй, бидний нийтэлсэнчлэн Coca-Cola Amatil-ийн гүйцэтгэх захирал Алисон Уоткинс; хурдан тэрэг, дарвуулт онгоцонд дурлагч, Сингапурт төвтэй үл хөдлөх хөрөнгийн энтрепренер Ун Чи Чинг болоод Хонг Конгийн кино үйлдвэрлэлийн өнөөгийн өнгө төрхийг бүрэлдүүлэхэдкарьерынхаа 40 гаруй жилийг зориулсан ахмад кино продюсер Нансун Ши нар орлоо.

Жагсаалтыг судалж эмхэтгэхдээ бид дараах шалгууруудыг баримталж хүнд хэцүү шийдвэрүүдийг шийдэж байв. Үүнд: компанийн орлого (энэ нь цөөн тохиолдолд 100 сая доллараас бага байсан бөгөөд тэрбумын орлоготой компаниуд олон байв), тухайн эмэгтэйн компанид эзлэх байр суурь (хэрвээ захирал нь бол чухал нэмэгдэхүүн болно), компанидаа хэр оролцоотой эсэх (өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бол давуу талтай) зэрэг болно. Сингапурын Чью Гек Хим колончлолын үеийн тугалга хайлуулах хоцрогдсон үйлдвэр Straits Trading-ийг 21-р зууны гялалзаж яваа хувьцаат компани болгон хувиргаснаараа дээрх болон бас бус шалгууруудыг цөмийг нь хангасан юм (78-р хуудсыг үзнэ үү). Бид мөн Японы Poppins-ийн Норико Накамура (84-р хуудас), Австралийн жижиглэн худалдааны “хатан хаан” Наоми Милгром (84-р хуудас) нарын бизнесээ тэтгэн хөгжүүлсэн энтрепренерүүдийг онцолж байна. Ийм асар уудам газарзүйн алслалд, төрөл бүрийн үйлдвэр үйлчилгээний салбар, эдийн засаг, соёлын байдлыг цохон тэмдэглэлгүйгээр эмэгтэйчүүдийг нээн олж, үнэлж дүгнэнэ гэдэг амаргүй даваа (Энэ жилийн жагсаалтад 13-аас цөөнгүй улсын эмэгтэйчүүд багтсан). Жилийн 100 сая долларын борлуулалттай Вьетнамын компани дотоодынхоо хөрөнгийн зах зээлд онцгой үзэгдэл байж болох ч илүү хөгжингүй оронд төдий л анзаарагдахгүй. Индонез мэтийн улсууд мэдээллийг нь бирж дээрээс хялбархан олж авах боломжтойкомпаниудаас илүүтэйгээр гэр бүлийн (олон салбарыг төвлөрүүлэн эзэмшдэг) конгломератуудыг төрүүлэх хандлагатай байдаг. Түүнчлэн харгалзах учиртай соёлын асуудлууд бий: Өв уламжлал нь саад бэрхшээлийн уг гарваль болж буй, бүс нутгийн бусад улсуудаа бодоход Хятадын эмэгтэйчүүд түвэггүйхэн хөгжиж дэвших боломжтой шиг. Grant Thornton олон улсын бизнес тайланд дурдагдсанаар Эх газрын Хятадад 2012 онд удирдах дээд албан тушаалын 25 хувийг эмэгтэйчүүд хашиж байсан бол 2013 оны 2-р сар гэхэд энэ тоо 51 хувь болтлоо өссөн байна. Судалгаанд оролцсон 44 улсын дотроос энэ үзүүлэлт Японд хамгийн муу буюу 7 хувьтай, Австрали 22 хувьтай, Зүүн Өмнөд Азийн улсууд дунджаар 34 хувьтай гарчээ. Ер нь дэлхийн дундаж 24 хувьтай байна.

Мьянмар улсад нийтийн сүлжээний аз туршсан бизнесийг эхлүүлсэн гялалзсан, зоримог бүсгүйгээс эхлээд саяхан Энэтхэгийн газрын тосны гол пүүсийг удирдах анхны эмэгтэй болоод буй туршлагатай удирдагч хүртэлх эдгээр эмэгтэйчүүд өөрчлөлтийг түүчээлэгчдийн нэгээхэн жижиг хэсэг билээ.


Карен Агустиаван,нас 55

Ерөнхий захирал

Pertamina

индонез

2013 оноос хойш төрийн өмчит эрчим хүчний компанийг хоёр дахь таван жилдээ удирдаж буй Агустиаван тус пүүсийн анхны захирал эмэгтэй билээ. Тэрээр Pertamina-г дэлхийн тоглогч болгох хэтийн зорилготой. Түүний удирдлаган дор тус компани Алжир, Ирак зэрэг хилийн чанад дахь хэд хэдэн газрын тос, байгалийн хийн ордыг эзэмшилдээ аваад байна. Агустиаван мөн Индонезийн үндэсний байгалийн хий борлуулагч Perusahaan Gas Negara-г худалдан авахаар үнийн санал тавих ажлыг хариуцаж байгаа юм. Pertamina 2013 оны эхний есөн сард 52.6 тэрбум долларын орлого олсон нь энэ онд 79 тэрбумд хүргэх зорилгынхоо 80 хувийг биелүүлээд байна гэсэн үг. Нэгдүгээр сард компани 12 килограммын нэг хуванцар сав байгалийн хийн үнээ 60 хувиар нэмсэн нь хүчтэй эсэргүүцэлтэй тулжээ. Учир нь ихэнх индонезчуудын ахуйн хэрэглээ хуванцар савтай байгалийн хийнээс ихээхэн хамааралтай байдаг аж. Засгийн газраас шаардлага тавьсны дараагаар компани шийдвэрээ буцааж, есөн хувиар үнээ нэмэхээр тохирсон юм. Өнгөрсөн жил Авилгатай тэмцэх комисс хууль тогтоогчдыг хээл хахууль авсан эсэхийг нягтлахаар Агустиаваныг гэрчээр дуудсан бөгөөд тэрээр өөрөөс нь хахууль өгөхийг шаардсан боловч ямар нэг төлбөр төлөхөөс татгалзсанаа хүлээн зөвшөөрсөн байна.


Вивиан Кью Азкона

Ерөнхийлөгч

Mercury Drug

Филиппин

Филиппиний хамгийн том эмийн сүлжээ Mercury Drug компани нь Дэлхийн 2-р дайны үеэр буюу тус улс Японоос чөлөөгдсөний дараахан 1945 онд Манилад байгуулагджээ. Мариано Кью гэгч хүний анх гудамжинд түрдэг тэрэгнээс эмийн шил заран эхлүүлж байсан энэ бизнес өдгөө улс даяар 11,000 гаруй ажилтан, 900 дэлгүүртэй (тэдгээрийн 100 нь өдрийн 24 цагаар ажилладаг) болжээ. Хувийн өмчит уг компанийг одоо түүний охин Вивиан Кью Азкона удирддаг бөгөөд эмийн зах зээлийн 60 хувийг эзэлдэг гэсэн тооцоо бий. 2012 онд Филиппин улс Азконаг улсын хамгийн сайн татвар төлөгчөөр нэрлэж байжээ. Азкона болон түүний гэр бүл 840 сая долларын цэвэр хөрөнгөөрөө FORBES-ийн нэрлэсэн Филиппиний баячуудын 19 дүгээрт жагсдаг.


Арундати Баттачарьяа, нас 57

ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал

ЭНЭТХЭГ УЛСЫН ТӨРИЙН БАНК

ЭНЭТХЭГ

Баттачарьяа аравдугаар сард гурван эрэгтэй нэр дэвшигчээ ялан, Энэтхэгийн хамгийн том зээлдэгч банкны захирлаар томилогдсоноор тус улсын хамгийн хүчирхэг банкир болсон юм. Төрийн өмчит банкийг тэргүүлж буй анхны эмэгтэй тэрээр 270 тэрбум долларын хөрөнгийн нөөц, 222,000 ажилтан, 15,000 гаруй салбар нэгжийг хариуцан ажилладаг. Ган үйлдвэрлэгч компанийн захирлын охин Баттачарьяа Калькутын их сургуулийн утга зохиолын ангийг дүүргээд 1977 онд Төрийн банкинд туршилтын ажилтнаар буюу хамгийн доод шатнаас нь орж байжээ. Тус банкинд 37 жил ажиллахдаа тэрээр хөрөнгө оруулалтын салбарыг нь удирдан, Нью-Йоркийн оффист ажиллах хугацаандаа олон улсын туршлага хуримтлуулж, ерөнхий даатгалын нэгж, хадгалан хамгаалах үйлчилгээ мэтийн аз туршсан шинэ ажлуудыг эхлүүлэх зэргээр олон албан үүрэг гүйцэтгэж байв. Баттачаръяа мөн 2012 онд ажил хаялтаас сэргийлж, банкны үйлдвэрчний эвлэлийнхэнтэй амжилттай хэлэлцээр хийснээрээ нэрд гарсан юм. Төрийн банкны нэн тэргүүний тулгамдсан асуудал болох нийт хөрөнгийн таван хувийг эзэлж буй үй олон чанаргүй зээлийг шийдэхийн тулд Баттачарьяа бүхий л ур чадвараа дайчлах хэрэгтэй болоод байна.


Солина Чау Хой Шуэн, нас 52

Үүсгэн байгуулагч

HORIZONS VENTURES

Хон конг

Чаугийн Horizons Ventures 50 орчим хөрөнгө оруулалтын багцаараа өнгөрөгч оны турш сайн ашигтай ажилласан юм. Ялангуяа Их Британийн нэгэн өсвөр настны үүсгэн байгуулж, өнгөрсөн гуравдугаар сард Yahoo-д 30 сая доллараар зарагдсан, их хэмжээний текстийг нэгтгэн дүгнэх функц бүхий Summly аппликэйшинд оруулсан 300,000 долларын хөрөнгө оруулалтыг нь энд онцлон тэмдэглүүштэй. Чаугийн өндөр өгөөж бүхий хэлцлүүдэд энэ жилийн байдлаар Bitcoin цахим төлбөрийн хэрэгслийн систем Bitpay, хэрэглэгчдийг хүүхэлдэйн киноны дүрүүдэд хувиргадаг, Android ба iPhone-ний хамгийн олон таталттай аппликэйшинүүдийн нэг Bitstrips-т оруулсан гурван сая долларын хөрөнгө оруулалт зэргийгбагтааж болно. Сонирхолтой нь түүнийг Bitstrip аппликэйшин дээр ойрын түншлэгч Азийн хамгийн баян эр Ли Ка-Шингтэй зэрэгцэн зогссоноор дүрсэлсэн байдаг. Ер нь Horizons-ийг Ли Ка-ШингийнLi Ka-shing сангийн хувийн хөрөнгө оруулалтын салбар гэж тооцдог юм. Тус сан өнгөрсөн онд Хятад, Израйлийн мэдлэгийн солилцоог дэмжих зорилгоор Тел Авивд төвтэй технологийн Technion Israel Institute-д 130 сая долларын хандив өргөжээ. Мөн Израйлын цөөн тооны шинэхэн старт-ап компанид Horizons хөрөнгө оруулаад байгаа аж.
Чау венч хөрөнгө оруулах өөрийн арга барилаа Английн шүлэгч W.H.Auden-ийн доорх мөртөөр илэрхийлдэг:

“Цаг хугацаа юуг ч үл хэлнэ,

Би чамд сануулсан шиг.

Цаг хугацаа ганц л зүйлийг мэднэ

Бидний төлөх ёстой үнэ цэнийг”.


Эва И-Хуа Чен,нас 55

Үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал

TREND MICRO

Япон

Дээд удирдлага нь ажилласан 10 шахам жилийнхээ хугацаанд Чен Trend Micro-г дэлхийн гуравдагч том, Азийн номер нэг вирусын эсрэг программ үйлдвэрлэгч компани болгож, жилийн орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлэн, нэг тэрбум доллар давуулсан юм. Суурь программ хангамжийн инженер биш, удирдах албан тушаал анх санал болгоход нь татгалзаж байсан хүний хувьд тун муугүй амжилт шүү. Чений эгч Жэнни Чен, түүний нөхөр болон Стив Чанг (уг гурван эзэн нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй, 4.2 тэрбум долларын зах зээлийн үнэлгээ бүхий Trend Micro-гийн 30 хувийг хамтран эзэмшдэг бөгөөд одоогоор Чангийнхан компанидаа хагас цагаар ажиллаж байна) нар Лос Анжелест Trend Micro-г үүсгэн байгуулснаас жилийн дараа буюу 1988 онд Чен анх ажилтнаар орж байжээ. Эва Чен 1996 онд Технологи хариуцсан захирал болж, 2000 онд Чангийг гүйцэтгэх захирлын албаа санал болгоход нь татгалзаж байжээ. 2003 онд аавыгаа өнгөрсний дараахан тэрээр аавынхаа “Сорилтыг даван туулж бай” хэмээн цаг ямагт зоригжуулдаг байсныг нь санан, мөнөөх албыг хүлээн авсан юм. Чен Даллас дахь Техасын их сургуулийн бизнесийн удирдлага болон менежментийн мэдээллийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. Чөлөөт цагаараа тэр туялзуур жадаар хичээллэж, зураг зурах дуртай. Эва Чен хоёр хүүхэдтэйгээ АНУ-д амьдардаг бөгөөд АНУ, Ази, Европын хооронд тогтмол аялдаг байна.


Чо Сун Хэй, нас 60

Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

GEO-YOUNG

Өмнөд Солонгос

Хувийн өмчит Geo-Young компани нь Өмнөд Солонгосын эмийн бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгч, борлуулагч төдийгүй зарим нэг улсын томоохон даатгалын байгууллага, эм ханган нийлүүлэгчидтэй түншилдэг. Компаниудыг санхүүгийн гүйцэтгэл болон бусад үзүүлэлтүүдээр нь эрэмбэлдэг Өмнөд Солонгосын CEO Score бизнесийн вэб сайт өнгөрсөн жил улсын шилдэг 1000 компанийн үнэлгээндээ (үүнээс ердөө ес нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай)Geo-Young-ийг дээгүүр оруулсан байв. Түүнчлэн Чо-г үндэсний хэмжээнд өөрийн хүчээр амжилтад хүрсэн гуравхан эмэгтэй захирлын нэгээр нэрлэжээ. 2013 онд Geo-Young Өмнөд Солонгосын эмийн бүтээгдэхүүний салбарт нэг тэр бум долларын орлого олсон анхны компани болсон. Тэрээр карьераа эмнэлэгт эм зүйчээр ажиллан эхлүүлж байжээ. Улмаар Sungchang хэмээх (одоо Geo-Young-ийн нэг салбар болсон) эмийн компанийг удирдах болж, 1991 онд Geo-Young-ийг үүсгэн байгуулах хүртлээ ажилласан байдаг. Түүнчлэн Чо эмийн бүтээгдэхүүнийх нь үндэсний борлуулалтын сувгийг хариуцдаг Geo-Young-ийн салбар Geo-Young Network-ийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашдаг. Тэрээр Geo-Young-ийн 25 хувийг эзэмшдэг бөгөөд Солонгосын Эмийн бүтээгдэхүүний холбооны дэд даргын албыг мөн хашдаг байна.


Чадатип Чутракул, нас 53

Гүйцэтгэх захирал

SIAM PIWAT AND SIAM PARAGON DEVELOPMENT

Тайланд

1972 онд Siam худалдааны төв үүдээ нээсэн нь тухайн үедээ шуугиан тарьсан үйл явдал байлаа. Хувийн дэлгүүрүүд бөөгнөрсөн дөрвөн давхар тэр барилга Тайландын орчин үеийн анхны их дэлгүүр байсан юм. Тэр үеэс хойш хотод жижиглэн худалдаа газар авч, Чадатипийн армийн генерал аавынх нь 1959 онд үүсгэн байгуулсан үл хөдлөх хөрөнгө, жижиглэн худалдааны хувийн өмчит Siam Piwat компани Siam Discovery, худалдаа үйлчилгээний Paradise Park төв, хотын хамгийн тансаг худалдан авалтын газар Paragon-ийг нэмж байгуулжээ. Siam Square-ийн гурван их дэлгүүрийн худалдаа энэ нэгдүгээр сард гудамжны эсэргүүцэлтэй тулж, өдөр бүр 18 цагт хааж байх тулган шаардалт авчээ. Тэмцэл үргэлжилсээр байсан хэдий ч тус гурван газар хоёрдугаар сарын дунд гэхэд эргээд шөнийн цагаар ажиллах боломжтой болжээ. Чулалонгкорн их сургуулийг санхүү, банкны мэргэжлээр төгссөн Чадатип 1996 оноос хойш бизнесээ удирдан ажиллаж байна. Улам бүр өсөн нэмэгдэх өрсөлдөөнтэй тулсан тэрээр 2012 оны сүүлээр хоёр тэрбум орчим долларыг жижиглэн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах үүрэг өгсөн байна. Одоо Чадатип Чао Праяа голын баруун эрэгт 1.7 тэрбум долларын худалдааны агуулах барих ажилд Тайландын хамгийн баян эрийн охин Типапорн Чийраванонттой хамтрахаар зэхэж байгаа аж. Хэрвээ тэгвэл улсын хэмжээний хамгийн том хувийн хөрөнгө оруулалт болох юм. Дизайнер Иссэй Мияакэгийн хувцаснуудыг таашаадаг Чадатип тансаг зэрэглэлийн амины орон сууц барьдаг компанийн захирал Сансиритэй гэрлэсэн билээ. Гэсэн ч “Бид гэртээ бизнес ярьдаггүй” хэмээдэг байна.


Чью Гек Хим, нас 52

ТУЗ-ийн дарга

STRAITS TRADING

Сингапур

Сингапурын алдартай банкир, энэрэнгүй үзэлтэн Тан Чин Туаны ач охин Чью 2008 оноос Straits Trading-ийг удирдах болсон юм. Ажлаа цагаа авсан цагаасаа хойш тэрээр 126 настай тус пүүсийг өөрчлөн шинэчилж, ашигт малтмал, үл хөдлөх хөрөнгө, зочид буудал гэсэн гурван гол бизнестэй хүчтэй холдинг компани болгон хувиргасан юм.

1.2 тэрбум долларын үнэ бүхий хувьцаатай тус компани 2012 онд 44 сая доллар алдсан ч 12 дугаар сарын 31-нээр дуусах энэ санхүүгийн жилд орлогын өсөлттэй гарах төлөвтэй байна. 1887 онд Шотланд, Германы хоёр иргэн цагаан тугалга хайлуулах үйлдвэр байгуулан, Straits Trading-ийг үүсгэн байгуулж байсан бөгөөд удалгүй дэлхийн хамгийн том цагаан тугалга хайлуулагчдын нэг болж, 1950-аад оны үед Чьюгийн өвөөд худалдагдсан ажээ.

Чью Сингапурын үндэсний их сургуулийг 1984 онд хуулийн мэргэжлээр төгсөөд орон нутгийн Drew&Napier пүүс ажиллан өөрийнх нь хэлсээр тууштай, хичээнгүй ажиллаж, мөн хүмүүстэй харилцаж сурчээ. Ингээд гурван жилийн дараа гэр бүлийнхээ хөрөнгө оруулалтын Tecity групп-д ажиллахаар гарч, 20-иод жилийн жил өвөө болон аав, ээжтэйгээ ажиллажээ.

34 аж ахуйн нэгжид удирдах албан тушаал эрхэлдэг тэрээр мөн гэрийн бүлийнхээ филантропи сангийн тэргүүнээр ажилладаг.


Чуа Сок Күнг, нас 56

Группийн гүйцэтгэх захирал

SINGTEL

Сингапур

Мэргэшсэн нягтлан бодогч Чуа 2007 оноос хойш Зүүн Өмнөд Азийн хамгийн том харилцаа холбооны пүүсийг удирдан ажиллаж, дэлхий даяар 468 сая гар утас хэрэглэгчтэй болгосон байна. Тэрээр SingTel-д анх 25 жилийн өмнө няраваар ажилд орж, өөрийгөө дайчлан удирдах албанд очсон юм. SingTel дижитал бизнестээ илүү хөрөнгө хаяж, ирэх гурван жилд худалдан авалтдаа 1.58 тэрбум долларыг нөөцлөөд байна. Компани түүнчлэн Австрали дахь хиймэл дагуулын ашиглалтад хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлэхээр төлөвлөсөн аж. Тус утасны компанийн чөлөөт мөнгөн урсгал санхүүгийн жилийн эцэс буюу 2013 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар есөн хувиар өссөн ч группийн үйл ажиллагааны орлого гурван хувиар буурч 14.35 тэрбум долларт хүрсэн байна. Зургадугаар сард SingTel бүс нутгийнхаа гар утасны хөгжлөөр хоцордог буурай зах зээлтэй Мьянмар улсад 15 жилийн хугацаатай харилцаа холбооны лиценз эзэмших боломжоо алдсан ч тэнд гарах шинэ боломжуудыг эрэлхийлэхээ зогсоохгүй хэмээн Чуа ярьжээ.


Дайане Формэн, нас 53

Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга

EMERALD GROUP

Шинэ Зеланд

Шинэ Зеландын зайрмагны хатан хаан хэмээн алдаршсан Формэн бол 33 орны 700-аад газарт Шинэ Зеландын байгалийн гаралтай брэнд бүтээгдэхүүнийг худалдаалдаг Emerald группийн эзэн юм. 12 дугаар сард шинэхэн жороор өргөжиж, түүнийгээ Хятадад гарган одоогоор 37 дэлгүүрт худалдаалж байгаа аж. Emerald-ийн азийн зайрмагны хамгийн том зах зээл гэвэл Япон (супермаркетын хувийн шошгоор үйлдвэрлэдэг), Вьетнам, Австрали зэрэг улсууд юм. Тус групп мөн Аукланд, Хамилтон хотуудад үйлчилгээний үл хөдлөх хөрөнгүүдтэй бөгөөд хүний нөөц зуучилдаг Emergent пүүсийн 50 хувийг эзэмшдэг. Шинэ Зеландын “Үндэсний бизнесийн тойм” сэтгүүлийн мэдээлснээр 153.5 сая долларын хөрөнгөтэй, Шинэ Зеландын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг тэрээр 15 настайдаа сургуулиа орхиж байжээ. Хорь гаруйхан насандаа ганц бие эх болсон Формэн үйлчлэгч, зочин угтагч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажиллаж байв. Ингээд 1987 онд гэрлэж, нөхрийнхөө Trigon хуванцар эдийн компанид ажиллах болжээ. Тэд хожмоо Trigon-ийг 107.8 сая доллараар зараад 1995 онд Emerald-ийг байгуулсан ажээ. Формэн анхандаа шинээр хөлөө олох гэж буй компаниудад анхан шатны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан ч бүхэлд нь худалдаж авахыг илүүд үзэх болжээ. Ингээд хамгийн анх тартагтаа тулсан Аукланд зочид буудлыг худалдан авч байв. Удалгүй эрүүл мэндийн төвөө байгуулсан нь хоёр жилийн өмнө зарагдах хүртлээ дөрвөн салбартай хувийн эмнэлэг болтлоо өргөжөөд байсан билээ. Формэн үүнийгээ хамгийн ихээр бахархдаг бизнес нь гэж ярьдаг. Учир нь эмнэлгийн ачаар хорт хавдар туссан өвчтөнүүдийн эдгэрэх нь нэмэгдсэн ажээ.


Винита Гупта, нас 45

Гүйцэтгэх захирал

LUPIN

ЭНЭТХЭГ

Гупта есдүгээр сард Энэтхэгийн гуравдагч том эмийн бүтээгдэхүүний компани болох Lupin-ий гүйцэтгэх захирал болсон юм. Тэр компанийн жилийн орлогын 75 хувийг (1.7 тэрбум) бүрдүүлдэг олон улсын зах зээлтэй тулж харилцдаг. Түүний дүү Нилеш гүйцэтгэх дэд захирлаар ажиллаж, дотоодын зах зээл, судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээдийг хариуцан ажилладаг байна. 1993 онд 25 настайдаа Lupin-д орж байсан Гупта компанийг дэлхийн тавцанд гаргах ажилд гар бие оролцож, улмаар 2005 онд дэлхийн хамгийн томд тооцогддог АНУ-ын эмийн зах зээлд нэвтрэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Түүнээс хойш Lupin-ий орлого бараг тав дахин, ашиг нь зургаа дахин өсөөд байгаа бөгөөд өнөөдөр эмийн жороороо АНУ дахь нийтийн хэрэглээний эмийн бүтээгдэхүүний хамгийн хурдтай өсөж буй тоглогч болжээ. 1968 онд Lupin-ийг үүсгэн байгуулсан Гуптагийн аав Деш Банду Гупта өдгөө компанийн хувьцааны 47 хувийг эзэмшдэг. Компани тухайн үедээ сүрьеэгийн эсрэг эм бэлдмэлээр тэргүүлж байсан ч Келлогг менежментийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан Винита Гуптаг ирэх хүртэл дэлхийн масс хэрэглэгчдээр дутаж байв. Lupin Энэтхэгт 10, Японд хоёр боловсруулах үйлдвэртэй. Гупта Мэрилэнд дэх олон улсын салбар компаниудын төв байр болон Мумбай дахь компанийн төв байрууддаа цагаа хоёр хуваан ээлжлэн ажилладаг ажээ.


Донг Мингжу, нас 59

ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч

GREE ELECTRIC APPLIANCES

Хятад

Дунг Gree-г дэлхийн зах зээлийн 30 хувийг эзэлсэн, борлуулалтад түшиглэсэн дэлхийн хамгийн том орон сууцны агааржуулах хэрэгсэл үйлдвэрлэгч компани болгосон юм. 2013 оны эхний гурван улиралд цэвэр ашиг нь компанийн 14.4 тэрбум долларын орлогын 42 хувь буюу 1.2 тэрбум долларт хүртлээ өссөн бөгөөд Дунг үүгээр зогссонгүй ирэх таван жилд борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Тэрээр хамтын хөрөнгөөр арилжааны банк байгуулж, Gree-гийн хөргүүрийн бизнесийг тэлэхийн тулд Hefei Kinghome-той түншлэх зэргээр бизнесийн төрөлжилтөд хөтөлж байгаа билээ. Gree ахуйн ус цэвэршүүлэх анхны төхөөрөмжөө аравдугаар сард гаргаж, ажилтнуудынхаа ундны усыг жилийн 66,000 долларын өртгөөр шүүн цэвэршүүлж байгаа аж. 2005 оноос хойш Gree үйлдвэрийнхээ 40,000 гаруй ажилчиндаа зориулан хямд өртөгтэй орон сууц барихад 100 сая гаруй долларыг зарцуулжээ.


Ху Шули, нас 61

Үүсгэн байгуулагч, паблишир, ерөнхий редактор

CAIXIN MEDIA

Хятад

Хятадын хамгийн нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг тэрээр бизнест уян хатан ажиллаж чаддаг. Үүнийгээ ч тохирох санхүүгийн ивээн тэтгэгч хайсан саяхны эрлээрээ нотолсон билээ. 12 дугаар сар гэхэд тэрээр бие даасан байдлыг нь хадгалж үлдээнгээ Caixin-ий санхүүг тогтворжуулах түнш олчих болов уу. China Media Capital бол тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй улсын төсвийн санхүүжилттэй, олон улсад гарах хүсэл зорилго бүхий хувийн хөрөнгийн нэгтгэл юм. Тус компани Star TV-ийн Хятадад үйл ажиллагаа явуулах эрхийг New Corp.-оос худалдан авч, Шанхайн DreamWorks-той хамтын кино продакшин байгуулж байв. Ху засгийн газрын ажилтан асан CMC-ийн ТУЗ-ийн дарга Ли Руйгангтай эртний найзууд. Төрийн өмчийн Zheijiang Daily Media Group-ээс өрх тусгаарлаж байгаа Caixin-ий 40 хувийг худалдаж авсан CMC компани, редакцийн бодлогод нь нөлөөлж, бизнесийн бүтцийг нь өөрчлөхгүй байхаар амласан аж. Caixin-ий урдаа барьдаг Century Weekly сэтгүүлийн түгээлт өнгөрөгч оноос 15 хувиар нэмэгдэж, Caixin вэб сайтад зочилсон тоо 37 хувиар өссөн байна. Ху Caixin-д хувь эзэмшдэг боловч харин хэдий хэрийн гэдгээ хэлдэггүй ажээ.


Панси Хо, нас 51

SHUN TAK HOLDINGS Ерөнхий захирал

MGM CHINA ТУЗ-ийн дарга нарын нэг, гүйцэтгэх захирал

JETSTAR HONG KONG ТУЗ-ийн дарга

Хон конг/ макао

Хонг Конгийн хамгийн баян эмэгтэй тэрээр хөрөнгөө жилийн 45 тэрбум долларын орлого бүхий дэлхийн хамгийн том мөрийтэй тоглоомын төв Макаогийн казиногоос олдог. Тоглоомын хатан хаан маань гэвч урдаа барьдаг томоохон хувьцаат компани Shun Tak-аараа дамжуулан аялал жуулчлалд хүч үзэхээр ширээнээсээ хөндийрөөд байна. Тэр Jetstar Asia-гийн гуравны нэгийг эзэмших болсноор наймдугаар сард Jetstar Hong Kong-ийн ТУЗ-ийн дарга болж, зах зээлд тэргүүлэгч тээврийн компани Cathay-тэй өрсөлдөж эхлэв. Хо Амстердамын ахуйн хэв маяг бүхий зочид буудлын сүлжээ citizenМ-тэй хамтран зочид буудлын менежментийн үйл ажиллагаагаа Азид тэлж, эх газрын Хятадын хилийн дөнгөж цаана Хэнгкин арал дээр 43.4 сая доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлж байгаа юм. Тэрээр Хэнгкинийг аялал жуулчлалын онцгой бүс болгохоор зорьж, галт тэрэгний шинэ зам тавигдаж буй тус арлыг Макаод зочлох хятад жуулчдын гарц хэмээн сурталчилж байна. Хо бол казиногийн магнат Стэнли Хо-гийн өв залгамжлагч юм.


Хо Чинг, нас 60

Гүйцэтгэх захирал

TEMASEK HOLDINGS

Сингапур

Tеmasek улсын хөрөнгийн сан Хо-гийн удирдлаган дор санхүүгийн жилийн эцэс буюу 2013 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар хөрөнгөө есөн хувиар өсгөж 169.5 тэрбум долларт хүргэжээ. Тус сангийн хувьцааны багцын дийлэнхийг азиуд эзэмшдэг. Үүнд Хятад л гэхэд Сингапурын дараах томоохон хувийг буюу пүүсийн нийт хөрөнгө оруулалтын 23 хувийг эзэмшиж байгаа юм. Temasek бол Хятадын Бүтээн байгуулалтын банк болон Хятадын Үйлдвэрлэл худалдааны банкуудын хамгийн том гадны хөрөнгө оруулагч юм. Тухайн санхүүгийн жилд Тemasek эрчим хүчинд голлон хөрөнгө оруулжээ. Энэ хугацаанд хөрөнгө оруулсан 15.77 тэрбум доллараас гадна Танзани дахь байгалийн хийн гурван ордод 20 хувийг нь эзэмшихээр 1.3 тэрбум доллар, Испанийн газрын тосны групп Repsol-д нэмэлт таван хувийг эзэмшихээр 1.35 тэрбум долларыг төлжээ. Стэнфордын их сургуульд электроникийн инженерийн магистр зэрэг хамгаалсан Хо 2004 онд удирдлагыг нь гартаа авснаас хойш тус сангийн олон улсад чиглэсэн үйл ажиллагаа өргөжсөн байна. Тэрээр Сингапур улсын ерөнхий сайд Ли Хсиен Лоонгийн эхнэр билээ.


Хе Цчиаонв, нас 48

Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга

BEIJING ORIENT LANDSCAPE

Хятад

Хе 2500 ажилтан, 3.5 тэрбум долларын зах зээлийн үнэлгээ бүхий Хятадын хамгийн том интериор дизайн, гадаа талбайн архитекторын компанийг даргалдаг. 2013 оны эхний есөн сард компанийн 523 сая долларын орлогоос цэвэр ашиг нь 21 хувиар нэмэгдэн 83 сая долларт хүрч, жилийн 29 хувийн өсөлт үзүүлжээ. Жезиан мужид төрсөн Хе 1988 онд Бээжингийн Ойн их сургуулийг гадаа талбайн архитектор мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгсөөд Жезианд эргэн ирж Хангжоу ботаникийн цэцэрлэгт 2 жил инженерээр ажиллажээ. Хе Бээжинд одой мод заран өөрийн бизнесээ анх эхлүүлж, 1992 онд Orient Landscape-ийг байгуулжээ. Өнөөдөр тэр компанийнхаа 48 хувийг эзэмшдэг бол ТУЗ-ийн дэд даргын алба хашдаг нөхөр Танг Чай нь 10 хувийг эзэмшиж байна. Тэдний цэвэр ашиг өнгөрсөн онд бага хэмжээгээр өсөж 1.7 тэрбум долларт хүрсэн билээ. Тэрбумтан маань арвич хямгач байдлыг эрхэмлэдэг нэгэн. Бага насных нь нэгэн дурсамжийг сөхвөл одос үхрийн нуруун дээр мордож, гэр лүүгээ түлээний мод багцлан зөөж явсан байдаг.


Нита Инг, нас 58

ТУЗ-ийн дарга

CONTINENTAL HOLDINGS

Тайван

Төрөлхийн тэмцэгч Инг хэзээнээсээ эрчүүд давамгайлж ирсэн барилга угсралтын салбарт хэзээ ч ганцаардаж байгаагүй гэнэ. Хүүхэд ахуйдаа тэрээр аавтайгаа цуг барилгын талбай дээр ирэх дуртай байж. Түүний аав Continental Holdings-ын ууган компани болох Continental Engineering буюу CEC-ийг 1945 онд байгуулж байжээ. Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийг эдийн засгийн баклаврын зэрэгтэй төгссөнийхөө дараагаар Инг өөрийн хүчээр бизнест хөлөө тавьж, 1986 онд Тайванийн барилгын салбарын анхны эмэгтэй захирал, 2007 онд ТУЗ-ийн дарга нь болж байсан юм. Түүний удирдлаган дор CEC өргөжин тэлсээр хилийн чанад дахь зах зээлүүдэд нэвтэрч, каучук, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбаруудаар төрөлжсөн юм. 1998 онд Инг Тайваньд өндөр хурдны галт тэрэгний зам барих тендерт ялсан хувийн салбарын консорциумыг тэргүүлж байв. Тэрээр Taiwan High Speed Rail-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад компани нь 12 орчим тэрбум долларын өрөнд орох үед 2009 онд ажлаа хүлээлгэн өгч, эргээд засгийн газрын төсвийн дахин санхүүжүүлэх багцад шилжүүлсэн гэдэг. Түүнээс хойш Инг Continental Holdings-ийг барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтэд төвлөрүүлэхээр шинээр зохион байгуулжээ. Өнгөрсөн жил компани ойролцоогоор нэг тэрбум долларын барилга угсралтын хэлцэл хийсэн байна. Инг гэр бүлийн хамтаар жилийн 600 орчим сая долларын орлого бүхий компанийнхаа дийлэнх хэсгийг эзэмшдэг. Төвдийн Буддын шашны сүсэгтэн энэ ганц бие ээж өсвөр насны хоёр охинтойгоо амьдарч байна.


Гэйл Келли, нас 57

Гүйцэтгэх захирал

WESTPAC BANKING

Австрали

Келли 86 тэрбум долларын зах зээлийн үнэлгээ бүхий Австралийн хоёрдогч том банк Westpac-ийг удирддаг. 12 дугаар сард тэр дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг, санхүүгийн 30 зөвлөх группийн цорын ганц эмэгтэй гишүүнээр томилогдсоноор олон улс дахь нэр хүндээ бэхжүүлсэн билээ. Келли 12 дугаар сард Австралийн банкны салбарын хамгийн том лобби бүлэг болох Австралийн Банкируудын холбооны ТУЗ-ийн даргаар сонгогдсон бөгөөд мөн 11 дүгээр сард засгийн газрын Indigenous Advisory Council-д Австралийн уугуул иргэдийн амьдралыг сайжруулах албанд томилогджээ. 1997 онд Келли Өмнөд Африкаас Сидней рүү нүүж, Nedcor банкинд 17 жил ажилласан юм. Тэр Австралийн хамгийн том банк Commonwealth-д таван жил ахлах менежерээр ажиллаж байгаад тухайн үедээ Австралид тавд жагсаж байсан St. George банкинд гүйцэтгэх захирлын алба хаших болсон юм. 2008 оноос хойш Келли Westpac-ийг удирдан явуулах болсон бөгөөд тус банк нь есдүгээр сарын 30-наар дууссан санхүүгийн жилдээ 6.36 тэрбум долларын бэлэн мөнгөний ашиг олж, дээд амжилтаа тогтоожээ. Түүний Westpac-т ирснийхээ дараа 10.75 тэрбум доллараар St. George-ийг худалдан авсан нь хийж байсан хэлцлүүдийнх нь хамгийн томд тооцогддог. Нэгдүгээр сард Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумаас Westpac-ийг нийгэм, байгаль орчин, эдийн засгийн хариуцлагаар нь үнэлж дэлхийн хамгийн тогтвортой компаниар нэрлэжээ.


Чанда Кочхар, нас 52

Гүйцэтгэх захирал

ICICI BANK

ЭНЭТХЭГ

2009 онд саригаар гоёсон, бизнесийн сургуулийн төгсөгч улсынхаа хувийн салбарын хамгийн том зээлдэгч ICICI банкны анхны эмэгтэй гүйцэтгэх захирал болсон юм. Үүнээс хойш 20 тэрбум долларын зах зээлийн үнэлгээ бүхий тус банк жолоодлогогүй өсөлтөө түүний хэлснээр “тогтвортой ашиг”-т төвлөрсөн илүү даруулгатай арга замаар сольсон аж. Түүнийг удирдах албанд тушаалдаа анх очсоноос хойш компанийн өөрийн хөрөнгийн өгөөж найман хувиас бараг хоёр дахин их буюу 15 хувиар, үндсэн хөрөнгө 50 хувиар буюу 92 тэрбум долларт хүртлээ өсжээ. Кочхар өөрийн амны уншлага болсон “санхүүгийн үйлчилгээг хүртээмж байлгах” зарчмыг баримталж, ICICI-ийн 3500 гаруй салбар нэгжийнхээ тэн хагасыг хөдөө орон нутгуудад байршуулжээ. Банкны хүртээмжээ алс бөглүү газарт ч хүргэж байхын тулд саяхнаас тэрээр таб банкинг хэмээх үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд хувийн таблет бүхий ажилтнууд нь шинэ данс нээхээр хэрэглэгчдийн гэрт нь очиж үйлчилж байгаа аж. Кочхар өөртөө тусгайлан цаг гаргаж саринуудаа тохирох эрдэнийн чулуугаар чимэглэх дуртай гэнэ.


Элианор Куок, нас 60

Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дэд дарга

SA SA INTERNATIONAL HOLDINGS

Хон конг

Suisse Programme, La Colline, Elizabeth Arden, Estee Lauder зэрэг дэлхийн брэндүүдийг багтаасан 600-аад нэрийн арьс, үс, биеийн арчилгааны 17,000 бүтээгдэхүүн, түүнчлэн ази хэрэглэгчдэд зориулан өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг гоо сайхны жижиглэн худалдааны аварга компани Sa Sa-гийн салбарууд Хятадын өнцөг булан бүрт бий. 1978 онд Хонг Конгд гэр бүлийн үнэ хямдарсан барааны дэлгүүрээр гараагаа эхэлж байсан тус компани өдгөө Хятад, Тайван, Хонг Конг, Макао, Малайз, Сингапур зэрэг улсад 280 худалдааны цэг, 5000 гаруй ажилтантай болтлоо өргөжин томроод байгаа юм. Тэрээр Sa Sa-г хамтран байгуулсан нөхөр Саймон Куокынхоо хамтаар пүүсээ тогтвортой өсөлт өөд жолоодож, 2013 оны гуравдугаар сарын 31-ний санхүүгийн жилийн эцсийн байдлаар орлогоо 20 хувиар өсгөн 992.4 сая долларт хүргэжээ. Өнгөрсөн онд компани гэр бүлийн хэрэгцээний Sa Sa Supreme дэлгүүрээ Хонг Конгд нээсэн юм. Куокынхан 2.25 тэрбум долларын хөрөнгөөрөө FORBES ASIA сэтгүүлээс гаргасан Хонг Конгийн баячуудын жагсаалтын 28 дугаарт эрэмбэлэгддэг. Мөн тэрээр буяны болоод энтрепренер нийгэмлэгүүдийн идэвхтэй гишүүн юм.


Энжи Лау, нас 60

Гүйцэтгэх захирал

CLOVER GROUP INTERNATIONAL

Хон конг

Лау бол сардаа гурван сая гаруй хөхний даруулга үйлдвэрлэдэг Clover-ийг удирдагч, дотуур хувцасны нарийн мэдлэгтэй нэгэн. Лауг 2005 онд гэр бүлийнхээ бизнесийг гартаа авснаас хойш Clover жилийн зургаан тэрбум долларын борлуулалт хийдэг Victoria’s Secret-ийн хөхний даруулга үйлдвэрлэгч болжээ. Clover зөвхөн гадны зах зээлд гаргах хөхний даруулга үйлдвэрлэдэг бөгөөд Victoria’s Secret-ээс гадна Gap, Calvin Klein, American Eaggle Outfitters, том размерийн хувцас худалдаалагч Lane Bryant нарт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж. 1956 онд Лаугийн аав анх үүсгэн байгуулж, 50 ажилтантайгаар Хонг Конгд үйлдвэрлэлээ явуулж эхэлснээс хойш өдгөө 8000 гаруй ажилтан, Хонг Конг дахь төв байр, Хятад, Камбож, Энэтхэг дэх зургаан үйлдвэртэй болтлоо өргөжин тэлжээ. Тэрээр бэлэн хувцасны үйлдвэрийн ажилчдадаа хөдөлмөрийн мөлжлөг, хууль бус наймааны эсрэг боловсрол олгохыг чухалчилж, Тайландын Mekong Club, Вьетнамын Pacific Links Foundation-тэй хамтран ажиллаж байна. Лау компаниа үйлдвэрлэл хариуцсан захирал дүү Эмилитэйгээ тэнцүү хувиар хуваан эзэмшдэг ажээ.


Жуди Ли, нас 63

Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга

TEST RITE INTERNATIONAL

Тайван

“Төмөр эдлэлийн хатан хаан” Ли Тайваньд үйлдвэрлэсэн гар багажуудыг гадны худалдаачдад борлуулах экспортын компаниа ердөө тавхан ажилтантайгаар 1978 онд байгуулж байжээ. Харин өнөөдөр Test Rite Wal-Mart, Home Depot, Staples зэрэг дэлхий даяар 1000-аад худалдааны байгууллагад нийлүүлэлт хийдэг, 16 оронд 6000 ажилтантай, гэр ахуйн засал чимэглэлээр Тайванийн хамгийн том компани болсон байна. 1996 онд Test Rite жижиглэн худалдаа руу шилжсэн нь чухал алхам байв. Ингэхдээ Ли Тайванийн анхны “Өөрийн гараар урла” төрлийн брэнд дэлгүүр болох B&Q-г нээхээр Английн жижиглэн худалдааны компани King Fisher-тэй хамтарсан хөрөнгө оруулалт хийжээ. Өдгөө Test Rite Тайванийн 48, Хятадын 33 худалдааны цэгт дөрвөн төрлийн брэнд нэрээр бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа бөгөөд нийт нэг тэрбум долларын борлуулалтынх нь 60 хувийг жижиглэн худалдаа бүрдүүлж буй ажээ (үлдсэн хэсгийг импорт-экспортын орлогоор бүрдүүлдэг). Лийгийн хувьд Тайванийн өмнөд хэсэгт тарчигхан амьдрал дунд өссөн байдаг. Гурван охиных нь эцэг, бизнесийн хамтрагч нөхөр нь 400 сая долларын үнэлгээ бүхий компанийнхаа 40 орчим хувийг эзэмшдэг байна.


Ли Ми-Кьюнг, нас 55

ТУЗ-ийн дэд дарга

CJ GROUP, CJ E&M

Өмнөд Солонгос

Англиар ярьдаг орнуудад Майки Ли нэрээрээ танигдсан түүний хувьд өнгөрсөн жил хүндхэн шалгуур болов. CJ E&M компани дахь байр сууриараа удаан хугацааны турш Өмнөд Солонгосын энтертайнментын салбарын гол тоглогч байгаа тэрээр компаниа удирдан явуулдаг ахынхаа татвараас зайлсхийж, мөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж буй энэ үед C&J Group-т томоохон үүрэг хариуцлагыг нуруундаа үүрч яваа. Ли Солонгосын дуу хөгжим, кино урлагийг дэлхийд түгээх зорилгоор CJ-ийн хоол үйлдвэрлэлийн салбар болон Солонгос хоолыг гадныханд сурталчлах ажилд ихээхэн анхаарал хандуулж байна. CJ Group-ийн энтертайнментын салбар компани болох CJ E&M нь Өмнөд Солонгосын гадаадын киноны хамгийн том дистрибьютор бөгөөд өөрийн томоохон кино театрын сүлжээ CGV-ийг эрхлэн явуулдаг. Өнгөрөгч онд Лигийн хамтран найруулсан, Солонгос хүмүүст зориулж англи хэлээр гаргасан шинжлэх ухааны зөгнөлт бүтээл Snowpiercer кино Өмнөд Солонгост 59.8 сая доллар олж, олон улсын дистрибьютор компани болох Weinstein Co-д худалдагдсан билээ. CJ E&M компани хамгийн сүүлдKinky Boots хэмээх Бродвэйн мюзикл киноны солонгос хувилбарыг Сөүлд гаргахаар нэг сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. CJ Group 2013 онд 26.3 тэрбум долларын орлого олсны гуравны нэгээс илүү нь гадны эх үүсвэрийнх ажээ.


Май Кию Лиен, нас 60

ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал

VINAMILK

Вьетнам

Vinamilk бол Вьетнамын хамгийн өндөр ашигтай брэндүүдийн нэг бөгөөд 2006 онд хувьцаагаа гаргах эрх авснаас хойш ашиг орлого нь тогтмол өсөж байгаа юм. 2013 онд орлого нь 17 хувиар өсөж, 1.5 тэрбум долларт хүрсэн компаниа дэлхийд данстай болгосноор 2017 он гэхэд уг үзүүлэлт даруй хоёр дахин нэмэгдэнэ хэмээн Май төлөвлөж байна. 12 дугаар сард Vinamilk 23 сая долларын хөрөнгө оруулалт хийж, Камбож дахь Angkor Dairy Products-тай хамтарсан үйлдвэр барьсан бөгөөд мөн Калифорнийн Driftwood Dairy Holding компанийн 70 хувийн хувьцааг долоон сая доллараар авсан юм. Өнгөрөгч оны долдугаар сард тус компани АНУ-д бүтээгдэхүүнээ

экспортлохоор болсон нь харилцагч орнуудынх нь тоог бараг 30-д хүргэж байгаа аж. Дотооддоо харин Vinamilk 2013 онд 210 сая долларын хөрөнгө оруулалт хийж, шингэн ба хуурай сүү үйлдвэрлэх хоёр шинэ үйлдвэр нээсэн байна. Зах зээл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35