Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
5 сарын 10. 14:090

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсоныг огцруулах талаар санал хураалт явуулахыг хатуу чиг шугамыг баримтлагч, тус танхимын гишүүн Маржори Тейлор Грин лхагва гарагт уриалсан нь хууль тогтоогчдыг гайхшруулжээ. Харин танхимын гишүүд уг саналыг тэр даруйд нь эсэргүүцсэн байна.

Улс төрийн эмх замбараагүй байдлаас залхсан бүгд найрамдахчуудын эсэргүүцлийг үл харгалзан М.Грин дээрх уриалгыг гаргажээ. Конгресс дахь Дональд Трампыг хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг болох тэрбээр М.Жонсоны спикер байхдаа гаргасан зөрчлүүдийг дурдсан урт жагсаалтыг танилцуулсан бол хууль тогтоогчид үүнийг нь эсэргүүцсэн байна.

Бүгд найрамдахчууд сүүлийн хэдэн сарын хугацаанд спикерийг огцруулахаар хоёр дахь удаагаа оролдсон нь АНУ-ын түүхэнд ховор тохиолдох үйл явдал байлаа. Жоржиа муж улсын төлөөлөгч М.Грин М.Жонсоны удирдах арга барилыг “найдваргүй, сул дорой, хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж шүүмжилжээ.

Харин Бүгд найрамдах намын хууль тогтоогчид М.Жонсоныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Төлөөлөгчдийн танхимын олонхын бүлгийн дарга Стив Скэлис хэт сунжраад буй уг асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэснийг гишүүдийн ихэнх нь дэмжжээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Балбын ахмад шерпа Эверестийн оргилд 30 дахь удаагаа гаран шинэ дээд амжилт тогтоожээ
02024-5-23 11:54
2 хоногтой нярайг уруул дээр нь үнэрлэснээс болж тархины саажилттай болжээ
02024-5-22 17:28
Реппер Sean “Diddy” Combs-т холбогдох хэрэг нэгээр нэмэгджээ
02024-5-22 14:37
OpenAI компанийн ChatGPT 4.0 системийн шинэ дуу хоолой жүжигчин Скарлетт Йоханссоны эгдүүцлийг төрүүлжээ
12024-5-22 13:55
Ирэх сард шинэ бүтээлээ толилуулах Pixar студи нийт ажилчдынхаа 14 хувийг цомхотгоно
02024-5-22 13:09
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37