М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
5 сарын 11. 15:510

Михаил Мишустинийг ОХУ-ын Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолын төслийг Төрийн Думын өнөөдөр болсон нэгдсэн хуралдаанаар баталжээ.

Уг шийдвэрийг парламентын доод танхимын 375 гишүүн дэмжиж, 57 гишүүн түдгэлзсэн байна.

Одоо тогтоолыг ОХУ-ын Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нэг долоо хоногийн дотор холбооны гүйцэтгэх засаглалын байгууллагуудын бүтцийн талаарх саналаа Ерөнхийлөгчид танилцуулах ба хоёр долоо хоногийн дотор шадар сайдууд, холбооны засгийн газрын сайдуудыг /хүчний байгууллагуудын удирдагчид ба Гадаад хэргийн сайдаас бусад/ Төрийн Думаар батлуулахаар танилцуулна.

Харин парламентын доод танхим нэг долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд шийдвэрээ гаргах ёстой. Тус танхимын спикер Вячеслав Володины хэлснээр, 13-ны өдөр буюу даваа гарагт депутатууд Засгийн газрын шадар сайдад нэр дэвшсэн хүмүүсийн асуудлыг, мягмар гарагт сайдад нэр дэвшсэн хүмүүсийн асуудлыг тус тус хэлэлцэнэ. Үүний дараа томилгоог Ерөнхийлөгч батлах ёстой.

Харин Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яам, Гадаад хэргийн яамны сайд нар, мөн Холбооны аюулгүй байдлын албаны даргыг парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхийлөгч томилдог. Эл асуудлаарх зөвлөлдөөн даваа гарагт эхэлнэ.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шизофренийн талаарх олон нийтийн дунд тарсан ташаа ойлголтууд
02024-5-24 22:33
Алдарт “Doge” миймийн Кабосу нохой амьсгал хураажээ
02024-5-24 19:41
Bark Air - Тэжээвэр нохойтой зорчигчдод зориулагдсан анхны авиакомпани
12024-5-24 19:04
2024/05/22: Тойм мэдээ
02024-5-24 11:36
TSMC: Энэ онд дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл 10 хувиар өснө
02024-5-24 4:05
222 жилийн түүхтэй АНУ-ын DuPont химийн компани гурван компани болон хуваагдана
02024-5-24 3:04
Зах зээлийн хүлээлтээс давсан гүйцэтгэл зарласан Nvidia-гийн нэгж хувьцаа 1000 ам.долларыг давжээ
02024-5-23 13:36
Балбын ахмад шерпа Эверестийн оргилд 30 дахь удаагаа гаран шинэ дээд амжилт тогтоожээ
12024-5-23 11:54
2 хоногтой нярайг уруул дээр нь үнэрлэснээс болж тархины саажилттай болжээ
262024-5-22 17:28
Реппер Sean “Diddy” Combs-т холбогдох хэрэг нэгээр нэмэгджээ
12024-5-22 14:37