"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
3 сарын 28. 18:410

“Титаник” уран сайхны киноны гол дүр Рөүзийн амийг аварсан модон тавцан дуудлага худалдаагаар 718 750 ам.доллароор зарагджээ.

Уг кино 1997 онд үзэгчдийн хүртээл болсноос хойш шүтэн бишрэгчид "уг тавцан түүний дурлалт залуу Жекийг ч мөн багтаахаар том хэмжээтэй байсан" эсэх талаар маргаан өрнүүлсэн юм. Дуудлага худалдааны танилцуулгад энэ талаар дурджээ.

Уг тавцан “Planet Hollywood” гэдэг ресторан, амралтын газрын сүлжээний эзэмшилд байсан эд хэрэглэл, хувцаснуудыг үнэ хаялцуулах дуудлагаар худалдаагаар зарагдсан байна. Жекийн дүрд тоглосон Леонардо Ди Каприо уг тавцанг Кейт Уинслетийн тоглосон Рөүзэд л таарна гэж хэлдэг. Дараа нь Жек Атлантын далайн хүйтэн усанд удаан байсны улмаас амиа алдаж, далайд живдэг.

Рөүзийг “хувиа хичээсэн”, харин Жекийг “тэнэг” гэж тодорхойлсон цахим шууданг өдөрт олон арваар нь хүлээн авч байсан тухайгаа “Титаник” киноны найруулагч Жэймс Камерон 2012 онд “Mythbusters” телевизийн цуврал нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьж байжээ. Харин тэрбээр Жек зохиолд дүрсэлсний дагуу үхэх ёстой байсан гэж хэлснээр мэтгэлцээнд цэг тавьсан байна. “Магадгүй бид тавцанг арай жижиг байлгах тал дээр алдаа гаргасан байх л даа, гэхдээ дурлалт залуу живэх л ёстой байсан” гэж тэрбээр хэлжээ.

Хаалга гэж андуурагдам уг тавцанг 1912 оны эмгэнэлт явдлаас үлдсэн эд зүйлсийн үлдэгдлээр хийсэн гэж Heritage Auctions дуудлага худалдааны ордон мэдэгджээ. Тэрхүү тавцан хоёр гол дүрийг хоёуланг нь багтааж чадах эсэх нь маргаан дагуулсаар байгаа тул “хэмжээ нь ойролцоогоор 2.4 м урт, 1 м өргөн” байсныг танилцуулгад дурджээ.

Дуудлага худалдааны үеэр мөн Индиана Жонсын ташуур 525 мянган доллароор, Тоби Магуайрын өмссөн “Хүн аалз”-ын хувцас, “The Shining” кинонд Жек Николсоны угаалгын өрөөний хаалгыг эвдлэхдээ ашигласан сүх тус тус 125 мянган доллароор зарагдсан байна. Энэ удаагийн дуудлага худалдаагаар 15.68 сая доллар олсон нь эд зүйл, хувцасны цуглуулгын хувьд хамгийн амжилттай худалдаануудын нэг болсныг Heritage Auctions дурдлаа.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35