Украин, Гүржийн багууд ЕАШТ-ний шувтаргын шатанд шалгарлаа
3 сарын 27. 10:520

Украин ба Гүржийн хөл бөмбөгийн шигшээ багууд мягмар гарагт болсон Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ сонгон шалгаруулах нэмэлт тоглолтуудад Исланд, Грекийн багуудыг хожсоноор 6 дугаар сард эхлэх шувтаргын шатанд шалгарлаа.

Тодруулбал, Гүржийн хөлбөмбөгчид торгуулийн цохилтоор грекчүүдийг 4:2 харьцаагаар хожсоноор түүхэнд анх удаагаа ЕАШТ-ийн шувтаргын шатны тэмцээнд оролцох болзлыг хангажээ. Тбилиси хотын “Динамо Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт үндсэн ба нэмэлт цагт 0:0 харьцаагаар өндөрлөсөн байна. Гүржийн баг торгуулийн цохилтоор ялсны дараа хөөрч догдолсон хөгжөөн дэмжигчид талбайд гүйн гарч ирцгээжээ. Тус багийг Францын шигшээ багт тоглож байсан Вилли Саньоль дасгалжуулж байгаа юм.

Харин Украины хөлбөмбөгчид өмнө нь ЕАШТ, ДАШТ зэрэг том тэмцээнүүдийн шувтаргын шатанд оролцож байсан туршлагатай. Өмнөх 2020 оны ДАШТ-нд Украины баг шилдэг 8-д шалгарсныхаа дараа Английн шигшээд хожигдож байсан юм.

Сонгон шалгаруулалтын нэмэлт тоглолтод украинчууд нэг гоол алдан хожигдож яваад тоглолтын төгсгөлд ялалт байгууллаа. 1-р үед исландчууд нэг гоол оруулснаар давамгайлж эхэлсэн бол 54 дэх минутанд Испанийн “Жирона” багт тоглодог Виктор Цыганков, 84 дэх минутанд Английн “Челси”-гийн тоглогч Михаил Мудрик нар хариу хоёр гоол хийснээр багаа ялалтад хүргэжээ.

Ингэснээр Гүржийн баг ЕАШТ-ний шувтаргын шатанд Турк, Португал, Чехийн багуудтай F хэсэгт тоглох бол Украины шигшээ Бельги, Словак, Румынтай E хэсэгт учраа таарлаа.

Мягмар гарагт болсон сонгон шалгаруулалтын өөр нэг тоглолтод Уэльсийн хөлбөмбөгчид Польшийн багт торгуулийн цохилтоор хожигдлоо. Ингэснээр Их Британийн 4 багаас Англи, Шотландын багууд ЕАШТ-ний шувтаргын шатанд оролцохоор болж байна.

ЕАШТ 2024 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35