АНУ, Их Британийн арми Йемений Хуcит босогчдын эзэмшлийн байгууламжуудад цохилт өгчээ
2 сарын 25. 22:370

Орон нутгийн цагаар 24-ний өдөр АНУ, Их Британийн цэргүүд Улаан тэнгист энгийн иргэдийн хөлөг онгоц руу довтолсоор байгаа Йемений Хусит босогчдын байгууламжууд руу цохилт өгсөн талаар АНУ-ын Төв командлал мэдэгдэв.

Цэргийн төв командлал хэлэхдээ, "Орон нутгийн цагаар 24-ний үдээс хойш Америк, Британийн цэргүүд Австрали, Бахрейн, Канад, Дани, Нидерланд, Шинэ Зеландын дэмжлэгтэйгээр Йемен дэх хуситуудтай холбоотой 18 объектод цохилт өглөө. Энэхүү халдлагын гол бай нь газар доорхи зэвсгийн агуулахууд, пуужингийн агуулахууд, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн систем, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүд байлаа” хэмээн онцолжээ.

Үргэлжлүүлэн "Хуситуудын хууль бус халдлага Йемен рүү чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийг тасалдуулж, Ойрх Дорнодын эдийн засагт хохирол учруулж, байгаль орчныг сүйтгэсээр байна. Энэ удаагийн халдлага нь Хуситуудын олон улсын худалдааны хөлөг онгоцнууд руу халдлага үйлдэх чадварыг ихээхэн бууруулсан" гэж нэмж хэлэв.

Энэ халдлагад зориулан Улаан тэнгист үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын Тэнгисийн цэргийн Дуайт Эйзенхауэр нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээрх “F/A-18” сөнөөгч онгоцнуудыг ашигласан хэмээн гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна.

Энэ он гарсаар АНУ, Их Британийн цэргүүд Ираны дэмжлэгтэй Хусит босогчдын эсрэг дөрөв дэх цохилтоо өгсөн нь энэ юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35