АНУ: Хойд Кэролинагийн дунд сургуулийн сурагчид TikTok-оос хамааралтай болсноор ариун цэврийн өрөөнүүдийн толийг буулгах болжээ
1 сарын 22. 12:090

Богино хэр нь үзүүштэй бичлэгүүдийн нэгдсэн платформ болох TikTok-ийн хэрэглэгчдийн тоо өдгөө 1.1 тэрбумыг даваад байгаа билээ. Нэг бичлэг эхлүүлэхэд таваас арван минут заавал хороож таардаг энэхүү платформын АНУ дахь хэрэглэгчдийн насны статистикийг сонирхвол 5-24 насныхан нийт хэрэглэгчдийн 51.6 хувийг бүрдүүлдэг.

Тэгвэл саяхан АНУ-ын Хойд Кэролина муж дахь нэгэн дунд сургуулийн сурагчдын хүрээнд уг платформд донтох хандлага илт нэмэгдсэнээр сургуулийн захиргаа ариун цэврийн өрөөнүүдийнхээ толийг буулгах шийдвэрийг гаргажээ.

Ийн шийдвэрлэх болсон шалтгаан нь тус сургуулийн сурагчид TikTok бичлэг хийхийн тулд ариун цэврийн өрөө ашиглахаар шалтаглан хичээлээ тасалдуулж, зарим сурагчид өдөрт дор хаяж 9 удаа ариун цэврийн өрөө ашиглаж, зарим нь хичээлээ бүрмөсөн тасалж, ариун цэврийн өрөөний толийг ашигласан янз бүрийн бичлэг хийх болсон байна. Тийнхүү сургуулийн захирлын хэлснээр толинуудыг буулгасны дараагаар сурагчдын ариун цэврийн өрөө ашиглах хугацаа илт богиносож, өдөрт ариун цэврийн өрөө ашиглах тоо нь ч буурсан гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18