Япон: Газын зурвас дахь Палестины ард иргэдэд 10 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2023, 10 сарын 18. 3:190

Японы засгийн газар 17-ны өдөр Израилийн бүслэлтэд өртөж агаарын дайралтын бай болж буй Палестины Газын зурвас дахь ард иргэдэд олон улсын байгууллагуудаар дамжуулан 10 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн болохоо мэдэгдэв.

Японы Гадаад хэргийн сайд Йоко Камикава мөн өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Хамас зэрэг Палестины зэвсэгт хүчний террорист халдлагыг бид хатуу зэмлэн буруушаахын зэрэгцээ гэм зэмгүй иргэд болон Палестины ард иргэдийг хоол хүнс, ундны ус болон эмнэлгийн хэрэгслээр хангах дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байх болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ, "Бид тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байгаа ба Газын зурвас дахь дайныг хурдан намжааж, хүмүүнлэгийн байдлыг сайжруулахын тулд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах болно" гэжээ.

Газын зурвасыг гадаад ертөнцтэй холбох гарцыг нээх асуудал тун удаашралтай байгаагийн улмаас тусламжийн бараа бүтээгдэхүүн хүрэх газартаа хүрч чадахгүй байгаа нь хүмүүнлэгийн хямралд хүргэх вий гэх түгшүүр олон улсын түвшинд нэмэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18