Өмнөд Солонгос улсад төрөлт дахин буурсан үзүүлэлттэй гарчээ
2023, 12 сарын 6. 20:381

Өмнөд Солонгос улсад төрөлт буурч байгааг харуулсан шинэхэн судалгаа олон нийтийг тус улсын эдийн засгийн ирээдүйд санаа зовниход хүргэжээ.

Өнгөрөгч долоо хоногт тус улсын статистикийн газраас гаргасан судалгаагаар тус улс дахь төрөл 0.70 хувьд хүрснийг тогтоосон байна. Улмаар Солонгосын төв банкнаас тооцож байгаагаар төрөлт энэ хэвээр буурсаар байвал тус улсын эдийн засаг 2050 оноос агших гэнэ.

Судалгаанаас үзвэл тус улсад төрөлт ийн буурч байгаа нь залуус ажлын байраа хадгалах, орон байртай болох зэрэг асуудалд сэтгэл түгшингүй хандаж байгаатай холбоотой гэсэн байна. Мөн судалгаагаар эцэг эхчүүд шинэ хүнтэй болсноор хуульд заасан дагуу нийт 52 долоо хоног цалинтай амрах ёстойгоос ердөө 10 долоо хоног амарч байгааг л онцолжээ.

Тийнхүү статистикч нарын тооцоолж байгаагаар тус улс дахь төрөлтийн тоо цаашид огт өсөхгүй болбоос 2060 оны сүүл гэхэд Өмнөд Солонгосын хүн амын тоо 35 саяд хүрнэ гэсэн юм. Үүнийг тус улсын өнөөгийн хүн амын тоо болох 51 саятай харьцуулбал даруй 40 гаруй хувиар буурсан үзүүлэлт болно.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
59.153.114.198
   /
2023, 12 сарын 7. 5:24

Монголчуудад ажиллах амьдрах боломж улам их гарахнээ.

Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18