Apple компани энэ сарын 30-нд Mac цувралын шинэ суурин компьютер болон зөөврийн компьютероо танилцуулна
2023, 10 сарын 25. 4:390

iPhone ухаалаг гар утас үйлдвэрлэгч Apple компани Mac цувралын шинэ загварын суурин компьютер болон зөөврийн компьютерийг энэ сарын 30-ны өдөр танилцуулахаар төлөвлөсөн бололтой.

Apple компанийн зүгээс орон нутгийн цагаар 24-ний өдөр цахим хуудсаараа дамжуулан ирэх 30-ны өдөр стриминг арга хэмжээ зохион байгуулах тухайгаа мэдэгдэн хэвлэл мэдээллийн салбарынханд урилга илгээсэн байна.

Энэхүү арга хэмжээ АНУ-ын зүүн эргийн цагаар 20.00 цагт (баруун эргийн цагаар 17 цагт) эхлэх аж. Тус компани нь iPhone цуврал ухаалаг утасныхаа нээлт зэрэг бусад арга хэмжээгээ ихэвчлэн 13.00 цагт зохион байгуулдаг байсан билээ. Гэвч компанийн зүгээс тус арга хэмжээтэй холбоотой нарийн мэдээллийг огт дурдаагүй байна.

Apple компани iMac нэрийн суурин компьютер, MacBook нэрийн зөөврийн компьютер зэрэг шинэ Mac цувралуудаа танилцуулна хэмээн зах зээл хүлээлт үүсгээд байгаа юм.

Bloomberg News агентлаг ч өмнө нь Apple компани 24 инчийн шинэ iMac нэрийн суурин компьютерийг тун удахгүй танилцуулна хэмээн мэдээлж байсан билээ.

Өдгөө зах зээлд борлуулагдаж буй iMac нэрийн суурин компьютер нь тус компанийн инженерүүдийн хөгжүүлсэн M1 чипээр тоноглогдсон бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сард худалдаанд гарснаас хойш хоёр жил гаруйн хугацаанд шинэчлэгдээгүй байсан юм.

Түүнчлэн энэ удаад суурин компьютераас гадна 13 инчийн MacBook Pro зөөврийн компьютерийн шинэчлэгдсэн загварыг мөн танилцуулах төлөвтэй байна.

Гэвч Apple компанийн нийт борлуулалтад Mac цувралын эзлэх хувь зогсолтгүй буурсаар байгаа аж. Тус компани нь энэ оны хоёрдугаар улиралд 81.8 тэрбум ам.долларын борлуулалт хийснээс Mac цувралын борлуулалт ердөө 6.8 тэрбум ам.доллар буюу 10 хувьд ч хүрээгүй байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35