Байден “газар-газар” ангиллын, алсын тусгалын “ATACMS” пуужинг Украинд илгээжээ
2023, 10 сарын 20. 3:291

АНУ-ын тал Украинд “ATACMS” баллистик пуужин нийлүүлсэн нь тодорхой болжээ. Lockheed Martin компанийн “бүтээл”, дээд тал нь 300 километрийн тусгалтай, холын зайд ч оновчтой тусдаг гэдгээрээ алдартай “газар-газар” ангиллын энэхүү пуужинг Украин өнгөрсөн жилээс л дэмжлэг болгон авахыг хүссэн боловч Оросыг өдөөн хатгаж, нөхцөл байдлыг улам хүндрүүлэхээс эмээхдээ АНУ илгээхээс татгалзаж байсан юм.

Associated Press болон New York Times агентлагуудын мэдээлснээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленський орон нутгийн цагаар 17-ны өдөр хийсэн ээлжит илтгэлдээ "АНУ-аас Украинд нийлүүлсэн “ATACMS” пуужинг байлдааны талбарт Оросын эсрэг ашиглаж байна" хэмээн мэдэгдсэнийг онцолсон байна. Тэрээр “АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай байгуулсан гэрээ маш нарийн хэрэгжиж байна. “ATACMS” бол үүний томоохон нотолгоо юм” хэмээн энэ үеэр цохон тэмдэглэжээ.

Мөн өдөр Украины арми Оросын армийн мэдэлд ороод буй зүүн бүсийн Луганск болон өмнөд бүсийн Вердянск хот дахь хоёр нисэх онгоцны буудал руу довтолж, есөн нисдэг тэрэг, зэвсгийн агуулах, агаарын довтолгооноос хамгаалах пуужинг устгасан гэж мэдэгджээ.

АНУ-ын засгийн газрын нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас иш татан Associated Press агентлагийн мэдээлснээр АНУ Украинд 12 хүртэлх тооны “ATACMS” нууцаар нийлүүлсэн болохыг дурдсан байна. АНУ-ын засгийн газрын өөр нэг албан тушаалтны үгнээс иш татан CNN агентлагийн онцолж буйгаар “Ерөнхийлөгч Зеленський өнгөрсөн сарын 21-ний өдөр АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Жо Байдентай уулзах үеэрээ “ATACMS”-ын дэмжлэг авах амлалтыг авсан. Үүний дагуу АНУ-ын тал Оросын нутаг дэвсгэрт довтлохгүй байх нөхцөлтэйгөөр 160 километрийн буюу арай богино тусгалтай хувилбарыг нь Украинд өгсөн” гэжээ.

Украин уг системийн тусламжтайгаар фронтын шугамаас алслагдсан Оросын командлалын төв, хангамжийн шугам, зэвсгийн агуулах руу шууд цохилт өгөхөөр төлөвлөж байгаа гэв.

Гэвч энэхүү пуужингийн цэнэгт хошуу нь кассет бөмбөгөөр тоноглогдсон гэдэг нь тун их анхаарал татахуйц асуудал болоод буй юм. Кассет бөмбөг гэдэг нь зөвхөн ганцхан цэнэгт хошуунд хэдэн зуун жижиг бөмбөг суурилуулж, пуужинг харвах үед эдгээр олон тооны бөмбөгнүүд нь агаарт тархаснаар маш өргөн талбайг хамарсан дэлбэрэлт үүсгэдэг аж. Энэ ч утгаараа хүчин чадал сайтай пуужин боловч энгийн иргэдийн амь насыг хохироох эрсдэл өндөр тул олон улсын хамтын нийгэмлэгүүдийн түвшинд ашиглаж болохгүй зэвсгийн тоонд ордог байна. Түүнчлэн тэсрэлгүй үлдсэн бөмбөгнүүд нь газарт үлдэж, хэдэн жилийн дараа дэлбэрснээр энгийн иргэдэд их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй байдаг гэнэ. АНУ-аас Украинд нийлүүлсэн пуужинд 950 ширхэг жижиг бөмбөг суурилуулагдсан гэх мэдээлэл бий.

Харин ОХУ-ын зүгээс уг үйл явдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байна. Тодруулбал ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов мөн өдөр өөрийн Телеграм хуудаснаа “Цагаан ордон Украин руу алсын тусгалын пуужин илгээсэн нь ноцтой алдаа” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: Asiae, Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
2023, 10 сарын 27. 0:38

Энэ мэт АНУ улс украйнд туслаад байвал байдал эвгүй тал руугаа эргэх магадлал өндөр болж байна .үүнийг АНУ улс хүсээд байгаа байх гол зорилго нь АНУ улс дэлхийд ноёлох байр суурь ерийн муу зүйл дэлхийд нүүрлэх нь цаг хугацааны асуудал болж байна .сатаны дэлхийг захирах нь ийм л байгаа юм даа аймшиг анхаар .

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35