Жо Байден Мексиктэй хиллэх хил дамнуулан хана босгохыг зөвшөөрчээ
2023, 10 сарын 5. 20:570

АНУ-ын Мексиктэй хиллэдэг хил дээр цагаачдын хөл хөдөлгөөн эрчимжих болсноор ерөнхийлөгч Жо Байден хил дамнуулан хана босгохыг зөвшөөрчээ. Улмаар АНУ-ын талаас Мексиктэй хиллэдэг Старр мужид ойролцоогоор 32 километрийн урттай хана барих болсон байна. Учир нь тус хэсэгт цагаачдын урсгал хамгийн их байгаа ажээ.

Цагаачдын урсгалыг зогсоох үүднээс хил дагуулан хана барих нь ерөнхийлөгч Доналд Трампын хамгийн гол бодлого байсан юм. Гэвч түүнийг хана босгоход ардчилсан намынхны зүгээс эл бодлогыг хурцаар шүүмжилж, эрс эсэргүүцэж, 2020 онд ноён Байден нэр дэвшихдээ хэрэв сонгуульд ялалт байгуулбаас дахин нэг метр ч хана босгохгүй гэж амлаж байжээ. Гэсэн хэдий ч тэрээр ийн амлалтаасаа буцаж байгаа юм.

Засгийн газрын тоон мэдээллээс үзвэл энэ он гарсаар нийт 245 мянга гаруй хүн тус улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн бөгөөд есдүгээр сард хамгийн их хүн нэвтэрсэн байх гэж таамаглаж байгаа гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18