Шинэ Зеландад нэг удаагийн электрон тамхийг хориглоно
3 сарын 20. 11:510

Шинэ Зеландад нэг удаагийн электрон тамхи худалдахыг хориглож, 18-аас доош насныханд уг бүтээгдэхүүнийг зардаг жижиглэн худалдаачдад ногдуулах торгуулийг нэмэгдүүлж, жижиглэнгийн худалдаатай холбоотой зохицуулалтыг сайжруулна гэдгээ тус улсын Засгийн газар лхагва гарагт мэдэгдлээ.

Ирээдүй хойч үеийнхэнд тамхи худалдахыг хориглосон дэлхийд анхных гэгдэх хуулийн төслийг засгийн газар эргүүлэн татах болсноор ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Гэхдээ Засгийн газар тамхидалтыг бууруулахын төлөө хүчин чармайлт гаргасаар байгаа бөгөөд электрон тамхитай холбоотой нэмэлт зохицуулалтуудыг багтаасан өөр арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

Эрүүл мэндийн яамны дэд сайд Кейси Костелло хэлэхдээ, электрон тамхи татах нь тамхидалтын түвшнийг мэдэгдэхүйцээр бууруулахад нөлөөлсөн хэдий ч өсвөр үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаа нь эцэг эх, багш нар, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн санааг зовоож байна гэлээ.

Шинэ дүрэм журмын дагуу 18-аас доош насны хүмүүст электрон тамхи зарсан жижиглэн худалдаачдад ногдуулах торгуулийн хэмжээ нэмэгдэж, жижиглэн худалдаачдын лицензийг нарийвчлан шалгаж, цаашдаа нэг удаагийн электрон тамхийг хориглох ажээ.

Эвслийн Засгийн газар залуучуудын дунд дэлгэрээд буй электрон тамхидалтыг бууруулах, 2025 он гэхэд өдөр тутам тамхи татдаг хүмүүсийн тоог хүн амын 5-аас доош хувьд хүргэж бууруулахыг зорьж байна” гэж К.Костелло ярилаа.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01