АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлын комисс 7 хоногийн дотор Уолмарт сүлжээ дэлгүүрийн эсрэг хоёр ч гомдол гаргажээ
2023, 9 сарын 18. 19:230

АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлын комисс өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт Уолмарт сүлжээ дэлгүүрийн эсрэг дахин гомдол гаргажээ. Үүний шалтгаан нь тэд Уолмарт сүлжээ дэлгүүрийг АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэнтэй холбоотой юм.

Тодруулбал, Уолмарт компани 2015 онд “Pathways Training Program” гэх сургалтын хөтөлбөрийг гуравдагч этгээдийн оролцоотойгоор боловсруулсан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд тэд “Pathways Graduation Assessment” гэх шалгалтыг ажил горилогчдоос авдаг болсон билээ. Гэвч АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлын комиссоос хэлж байгаагаар тэдний эл шалгалт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил үүргийн хуваарьтай огтоос холбоогүй атал тэд албаар шалгалт авч, тэднийг ажлын ярилцлагад унагаж байна гэсэн юм.

Тийнхүү АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлын комисс долоо хоногийн дотор Уолмарт сүлжээ дэлгүүрийн эсрэг хоёр ч гомдол гаргаад байгаа ажээ. HR Dive хуудаснаас мэдээлснээр тэд өнгөрөгч долоо хоногт Уолмарт компанийн эсрэг гомдол гаргасан нь сонсголын бэрхшээлтэй ажилтнуудаа хэлмэрчээр хангахаас татгалзсан гэсэн юм.


Эх сурвалж: HR Dive

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18