Их Британийн газрын тос, эрчим хүчний BP компанийн гүйцэтгэх захирал Бернард Лүүни ажлаа хүлээлгэн өгөх болжээ
2023, 9 сарын 14. 16:230

Мягмар гарагт Их Британийн газрын тос, эрчим хүчний BP компаниас мэдэгдсэнээр тус компанийн гүйцэтгэх захирал Бернард Лүүни албан тушаалаасаа огцрох болжээ. Үүний шалтгаан нь тэрээр компанийн ажилтнуудтай хувийн харилцаа үүсгэж байсан гэх асуудлаар шалгагдах болсонтой холбоотой юм.

Үнэн хэрэгтээ 2022 оны тавдугаар сард ижил асуудал ургаж, газрын тосны компаниас түүнийг шалгаж байсан билээ. Тухайн үед тэрээр гүйцэтгэх захирлын албыг хүлээж авахаасаа өмнө нэр бүхий ажилтнуудтай хувийн харилцаа үүсгэж байснаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд албан тушаалаа хүлээж авснаас хойш тийм болчимгүй алхам хийгээгүй болоод цаашид ч энэ асуудлын хүрээнд алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдэг ам өчгөө өгч байсан юм. Гэсэн хэдий ч саяхан эл асуудал ахин сөхөгдөж, компанийн зүгээс дахин шалгалтын ажлыг эхлүүлжээ. Улмаар мягмар гарагт ноён Лүүнигийн зүгээс 2022 онд хувийн харилцааныхаа талаар илчлэхдээ зарим зүйлийг нуун дарагдуулснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс BP газрын тос, эрчим хүчний компанийн зүгээс түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Гэвч үйл явдлын хүрээнд компани мэдэгдэл хийхдээ түүнийг яг хэзээнээс албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ ноён Лүүни ажлаа хүлээлгэн өгсөн хойно дэлхийн тэргүүлэгч компанийн нэгд гүйцэтгэх захирлын орон тоо нээгдэх нь тодорхой юм.


Эх сурвалж: HR Dive

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35