Энэтхэг улс ирэх сараас коронавирусийн эсрэг вакцины экспортоо нээнэ
2021, 9 сарын 21. 15:020

Коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэлийн хамгийн их хувийг бүрдүүлдэг Энэтхэг улс аравдугаар сараас вакцины экспортоо эргүүлэн нээх болсноо мэдэгджээ.

Энэтхэг улсын хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард дотоодын халдвар эрчимжиж, вакцины эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан экспортоо зогсоогоод байсан юм. Тэгвэл даваа гарагт Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Мансух Мандавиягийн мэдэгдсэнээр тус улс ирэх сард 300 саяас дээш тун вакцин үйлдвэрлэхийг зорьж байгаа бөгөөд илүү гарсан бүх тунг тусламж болгон илгээхээр шийдвэрлэсэн гэжээ.

Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа, “Бид Ковакс хөтөлбөрөөр дамжуулан өөрсдийн үүргийг биелүүлж, дэлхийд туслах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Тэдний зүгээс энэ оны дотор бүх насанд хүрэгчдээ вакцинд хамруулах хүсэлтэй байгаа ба нэгдүгээр сараас хойш нийт 818 сая гаруй тун вакцин хийсэн юм.

Одоогийн байдлаар хүн амын талаас илүү хувь нь дор хаяж нэг тун вакцин хийлгээд байгаагаас вакцин хийлгэх насны хүн амын ердөө 21 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01