Блэкпинк хамтлагийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын элчээр томилов
2021, 9 сарын 19. 0:130

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш орон нутгийн цагаар 17-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганыг нээхээс өмнө Солонгосын алдарт Блэкпинк охидын хамтлагийг “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын элч болгон томилов.

Гутерриш хэлэхдээ "Бидний яг өнөөдөр хийж буй сонголтууд маань ирээдүйд биднийг хямрал руу дагуулахыг эс бөгөөс илүү ногоон, илүү аюулгүй нийгэмд хүргэх эсэхийг шийдэх билээ.” гээд “Бид энэ удаад шинээр томилогдсон элчүүддээ тус төслийнхөө хүрээнд залууст нөлөөлөх боломжийг нь бүрэн дүүрэн гаргаж өгөхөө энэ дашрамд хэлмээр байна.” гэжээ.

Блэкпинк хамтлагийн зүгээс НҮБ-ын харьяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлэхдээ "Хамтран ажиллахын ач холбогдлыг бид маш сайн мэднэ. Бид бүгд хамтдаа илүү аюулгүй маргааш болоод илүү дээр ирээдүйн төлөө өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэн хийж чадна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Блэкпинк хамтлагаас гадна Тогтвортой хөгжлийн зорилтын элчээр 2014 оны Нобелийн шагналт Кайлаш Сатиарти, Чилийн идэвхтэн Валентина Мунос Рабанал, Майкрософт компанийн ерөнхийлөгч Брэд Смит нар энэхүү эрхэм хүндтэй үүргийг хүлээжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тогтвортой хөгжлийн зорилтын мөч” өдөрлөг нь энэ жил 9-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдах ба БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон мөн тус улсын хөвгүүдийн BTS хамтлаг оролцож ядуурал, Ковид-19 өвчин болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар залуу хойч үеийнхэнтэй санал бодлоо солилцох ажээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35