Афганистан: Дипломат төлөөлөгчийн газрууд хаагдахтай зэрэгцэн визний ханш өсжээ
2021, 9 сарын 18. 1:410

Талибанчууд засгийн эрхэнд гарснаар Афганистан дахь ихэнх дипломат төлөөлөгчийн газрууд хаагдан тус улсад гадны орны виз гаргаж өгөх ханш нэлээдгүй өссөн байна.

Одоогийн нөхцөл байдалд Афганистанаас гадны орны виз авах нь тийм амар биш байгаа боловч тус улсаас дүрвэхийг хүссэн иргэд олон тоогоор байсаар байгаа учраас энэ байдал үүсээд байгаа юм.

Афганистаны Толоньюс болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд хууль бусаар виз гаргаж өгөх ханш хэд дахин нэмэгдсэн гэжээ.

Аялал жуулчлалын агентлагийн төлөөлөгч Толоньюс агентлагт өгсөн ярилцлагадаа "Пакистан болон Тажикистаны виз гаргаж өгөх ханш 350, 400 ам.доллар болтлоо тус тус өссөн.” гээд “Өмнөх засгийн үед дээрх 2 орны виз гаргах ханш 15 болон 60 ам.доллар байсан.” талаар онцолсон байна. Ялангуяа Европ тив руу гарах нэг ёсны гүүр болж өгдөг Туркийн визний ханш хамгийн өндөр үнэтэй буюу 5000 ам.доллар болсон аж.

Одоогийн байдлаар Пакистаны ЭСЯ нь Афганистанд виз олгож буй цорын ганц улс болоод байгаа юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35