Итали улс хөдөлмөр эрхлэгчдээс вакцины гэрчилгээ шаардах болжээ
2021, 9 сарын 17. 12:090

Итали улсын засгийн газраас тус улсын нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхэлдэг бүх хүнээс вакцины гэрчилгээ шаардах шийдвэр гаргажээ. Энэ нь европ тивдээ анхных бөгөөд, дэлхий дахинаа ч коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй хамгийн хатуу журмуудын нэгт тооцогдож байгаа юм.

Хэдийгээр Итали улсын хувьд коронавирусийн вакцины гэрчилгээг аль хэдийн хэрэглээнд нэвтрүүлж, дижитал болон цаасан хэлбэрээр галт тэрэгний буудал, кино театр, зоогийн газар, фитнесс, усан сан зэрэг нийтийн үйлчилгээний цэгүүдэд шаардаж байсан ч дельта хувилбарын тархалт огт буурахгүй байгаа юм.

Тиймээс тухайн шийдвэрийн хүрээнд хөдөлмөр эрхлэгч вакцины гэрчилгээгүй л бол ажлаасаа чөлөөлөгдөх бөгөөд таваас дээш хоноход цалинг нь бодохгүй гэжээ. Мөн хувийн өмчит байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч байхаас үл хамааран вакцины гэрчилгээгүй бол ажил олгогч хийгээд ажилтанд 1280 хүртэлх фунтийн торгууль ногдуулахаар журамласан байна.

Итали улсын зүгээс энэхүү шийдвэрээ ирэх сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр тогтож, ард иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвхийг нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа ажээ.

Одоогийн байдлаар Итали улсын нийт хүн амын 65 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35